Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Картинигийн өдрийг тэмдэглэлээ

Огноо
Дөрөвдүгээр сар 27, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Индонез улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор уламжлал болгон тэмдэглэдэг Картинигийн өдөрт зориулсан арга хэмжээнүүдэд манай ажилтнууд идэвхтэй оролцлоо.

Индонезийн үндэсний баатар Раден Аженг Картини 1879 оны 4-р сарын 21-нд төрсөн бөгөөд энэ өдрийг түүний дурсгалд зориулж, үйл хэргийг нь хүндэтгэн тэмдэглэдэг байна. Картини нь нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших эрхийг олгох, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан уламжлал, заншил, хууль тогтоомжоос тэднийг чөлөөлөхийн төлөө тэмцэгч байжээ.  

Тийссийн ажилтнууд Картинигийн өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үргэлжлэл болгон тэмдэглэдэг. 

Манай төслийн сайтуудад уламжлалт хувцасны уралдаанаас гадна онлайн арга хэмжээнүүд зохион байгуулжээ.  

Баруун Курайд орших Гунунг Бара Утама (GBU) нүүрсний уурхай дах манай баг онлайнаар баярын арга хэмжээ зохион байгуулж, энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн уриа болох #ӨрөөсгөлХандлагыгӨөрчилье сэдвийн хүрээнд уулзалт хийсэн. Баликпапан дах баг хамт олон мөн онлайн арга хэмжээнд оролцож, эмэгтэйчүүд уул уурхайн салбарт хэрхэн амжилттай ажиллаж болох сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулсан.

Индонезийн багийнхан хоёр дах жилдээ “Тийссийн урам зоригтой эмэгтэйчүүд” вебинарыг  #ӨрөөсгөлХандлагыгӨөрчилье – Ажлын байран дах хэвшмэл хандлагыг арилгая сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Энэхүү вебинар нь ажлын орчин болон нийгэмд эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж байдаг асуудлуудын талаар чухал яриа өрнүүлэхэд тус болсон юм. 

Мэдээлэл харилцаа холбоо, чанарын баталгаа хариуцсан ахлах ажилтан Имам Гхазали Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр, Картинигийн өдөр зэрэг арга хэмжээнүүдийг онцлон тэмдэглэдэг компанид ажиллаж байгаагаар бахархаж байна гэж онцолсон юм. 
Имам хэлэхдээ “Би гурван сайхан охинтой, Тийсс зэрэг компаниуд жендерийн тэгш байдлыг чухалчилж байгаа нь надад илүү итгэл найдвар төрүүлж байна

Өнөөдөр өрөөсгөл хандлага, хэвшмэл ойлголтыг арилгах зорилт тавьж оролцож байгаа эрчүүд, эмэгтэйчүүдэд маш их талархаж байна, ирээдүйд миний хүүхдүүд ч Тийссийн улбар шар цамцыг өмсөх шийдвэр гаргаж болох юм!” гэв.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm