Хойд Америкт ажиллах багийн хүний нөөцийг нэмэгдүүлж байна

Огноо
Хоёрдугаар сар 04, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Хойд Америкт олборлолтын ажил гүйцэтгэх анхны төслөө зарласны дараа манай баг хүний нөөцийг орон нутгаас бүрдүүлэх ажиллагааг эхлүүлснээр тус бүс нутагт ажиллах Тийссийн баг хамт олны ерөнхий бүтэц бүрэлдэхүүн тодорхой болж эхэлж байна. 

Солт Лэйк хот дах Тийссийн шинэ оффисын хамт олон хүний нөөц бүрдүүлэх ажлыг өнгөрсөн оны 12 сараас эхлүүлж, 3 долоо хоногийн туршид виртуал сонгон шалгаруулалт явуулсан нь үр дүнгээ өгсөөр байна.  

Тийсс компанийн хувьд Солт Лэйк хот дах багийг бүрдүүлэх нь тус бүс нутагт уул уурхайн олборлолтын уян хатан тогтвортой шийдлүүдийг хэрэгжүүлж эхлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Хойд Америкийн бүс нутаг, Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Пэркинс онцоллоо. 

Тэрээр хэлэхдээ “Бид анхны төслийн гэрээгээ байгуулсан бөгөөд олон бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Тийссийн туршлага, техникийн чадавхийг орон нутгийн чадварлаг ажилтнуудтай хослуулан ажиллахын тулд орон нутгаас шалгаруулан авах ажилтны тоог нэмэгдүүлж байна.  

Ингэснээр бид ажлаа хурдан эхлүүлж, бидний шинэ захиалагчид чухал ач холбогдолтой шийдлүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тус бүс нутагт Тийссийн үйл ажиллагааг бэхжүүлж, шинэ боломжуудыг бий болгож эхлэх юм” гэв.  

Хүний нөөц бүрдүүлэлтийн стратеги  

Молибдений төслийн эхний ээлжийн хүний нөөцийг бүрдүүлэх ажил ид дундаа явж байгаа бөгөөд үүнийг хийхдээ бид шинэ ажлын байрны зарыг орон нутгийн иргэдэд чиглэсэн фэйсбүүкийн зар сурталчилгаа, онлайн маркетингийн арга хэмжээгээр дамжуулан хүргэх, биечлэн уулзах аргуудыг ашиглаж байна.   

Хүний нөөц, чадавхжуулалт хариуцсан ахлах зөвлөх Аарон Ратлэж нь хүний нөөц бүрдүүлэлтийн ажлыг удирдахын зэрэгцээ хүн бүрийн оролцоог хангах замаар тус бүс нутагт брэндээ таниулах бидний хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна.   

Тэрээр хэлэхдээ “ажилтнууд бол манай брэндийн шилдэг элч төлөөлөгч бөгөөд хүний нөөц бүрдүүлэлтэд их  чухал үүрэгтэй.  

Тийссийн ажилтнууд онлайнаар компанийн ажлын байрны зарыг цааш түгээгээд зогсохгүй тус компанид ажиллах дуртай байдаг шалтгааныг танилцуулж, бусадтай хуваалцаж байгаа нь зорилтот хүмүүст илүү өргөн хүрээгээр хүрч, бодит нөлөө үзүүлж байна” хэмээн онцлов.

Хойд Америкийн бүс нутгийн төсөлд шаардлагатай байгаа ажлын байрны заруудыг үзэхийг хүсвэл компанийн вэбхуудас-нд зочлоорой.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm