Оюу Толгой төслийн уурхайчин Г.Золбооттой танилцацгаая

Огноо
Нэгдүгээр сар 31, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Г.Золбоот нь Тийсс компанид сүүлийн 4 жил ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэрээр туслах уурхайчнаас эхлээд Үйлчилгээний багийн гишүүн, Жамбо машины оператор, автосамосвал болон зуурмагийн машины оператор зэрэг албан үүргүүдийг гүйцэтгэж байсан бөгөөд одоо уурхайчнаар ажиллаж байна.  

Бид Оюу Толгой дах Тийссийн C2S төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа уурхайчдын төлөөлөл болох Золбоотыг онцлон, түүнтэй ярилцсан юм.  

Тийсс компанид ажиллахын юу нь хамгийн сайхан бэ?  
Тийсс компанид ажилласан дөрвөн жилийн хугацаанд би олон ч ажил үүрэг гүйцэтгэж, гүний уурхайн үйл ажиллагааны талаар их зүйл сурч, мэдэж авсандаа баяртай байна.  

Тийсс компанид ажиллахын сайн тал нь хамгийн сүүлийн үеийн машин техник, дэвшилтэт технологитой ажиллаж сурдагт оршдог.  

Тийсс компанид ажиллах хугацаандаа ямар сорилт, боломжуудтай тулгарч байсан бэ?  
Уурхайчин хүн ялангуяа газрын гүнд эрсдэл өндөр хэсгүүдэд эрсдэлээс үргэлж сэргийлдэг байх шаардлагатай байдаг. Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс сонор сэрэмжтэй байж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөх шаардлагатай.  

Таны “хүслийн жагсаалт”-ын хамгийн эхэнд юу байдаг вэ?  
Хөгжингүй орнуудаар гэр бүлийн хамт аялах.  

Таны хийж буй ажил эсвэл танай баг бусдад хэрхэн нөлөөлж, эерэг өөрчлөлт авчирдаг вэ?  
Бие биедээ дэмжлэг үзүүлдэг, хамтран ажилладаг Баг хамт олны сайн хамтын ажиллагаа нь бусдад үргэлж эерэг нөлөө үзүүлж байдаг. Оюу Толгой дах манай баг энэ оны эхээр C2S туузан дамжуургын налуу амыг ОТ гүний уурхайтай холбох сүүлийн уулзах нэвтрэлтийн ажлыг туузан дамжуургын налуу аманд хийж, чухал амжилт-д хүрсэн юм.  

Манай баг КОВИД-19 цар тахлын үед шаргуу ажилласан бөгөөд хатуу хөл хорионы улмаас багийн зарим гишүүд сайтад 2-3 сараар байрлан ажилласан. Энэ хугацаанд манай баг хамт олон улам нягтарч, бие биедээ дэмжлэг үзүүлж, сайтар анхаардаг болсон тул багийнхаа хүмүүсийг гэр бүл шигээ санадаг болжээ.   

Таны ажил үүрэг, танай багийн юу нь таалагддаг вэ?  
Тийсс компанийн төслийн ажлын тэргүүн шугам болох уурхайн талбайд ажиллаж байгаагаараа бахархдаг. Өдөр бүр шинэ зүйл сурч, өөрийгөө сорихын сацуу уурхайн хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологитой танилцаж, ажиллаж сурах боломжтой байдаг нь надад таалагддаг.  

Хүүхэд байх үедээ Том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ?  
Бага байхдаа тэнгэрт нисэж яваа онгоц харах дуртай, онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байлаа. Харин одоо эсрэгээрээ газрын доор гүний уурхайд ажиллаж байна!

Танд хэн хамгийн сайн зөвлөгөө өгч байсан бэ?  

Хөдөлмөрч, шударга зан чанараар бусдыгаа ямагт манлайлж байхыг аав маань зааж сургасан.  

Оройн зоогт 3 хүнийг уриач гэвэл та хэнийг урих вэ? Яагаад?  
Би эхнэрээ, бас их эзэн Чингис хааныг шадар цэргүүдийн хамт урих байсан.  
 
Та ажлын дараа буюу чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?  
Миний гэр бүл миний хүсэл тэмүүлэл. Хоёр хүүхэдтэйгээ хамт байхдаа маш их аз жаргалыг мэдэрдэг!  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm