Монгол улс хоёр жилийн дараа Цагаан сарын баяраа дахин тэмдэглэх гэж байна

Огноо
Хоёрдугаар сар 02, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Монгол дах Тийссийн баг хамт олон “Сар шинийн баяр” буюу бидний нэрлэж заншсанаар Цагаан сарын баярыг энэ долоо хоногт 2-р сарын 2-4-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.  

“Цагаан сар” нь өвлийн улирал дуусаж, хаврын улирал эхэлж байгааг бэлгэддэг бөгөөд гэр бүл, найз нөхдийн хамт цуглан, байгаль дэлхий сэргэж, урин цаг ирж байгааг тэмдэглэдэг баяр юм.  

Өнгөрсөн 2 жил цар тахлын улмаас баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэхийг хязгаарлаад байсан ч энэ жил баярын өдрүүдийг хатуу хөл хориогүй тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой болжээ.  

Нийт хүн амын 65 гаруй хувь нь КОВИД-ын эсрэг вакцины 2 тунд, 31 хувь нь 3 тунд хамрагдсан тул хөл хориог сулруулах шийдвэр гаргасан байна.  

“Цагаан  сар”-ын утга учир  

Нүүдэлчин угсаатай монголчууд байгальтай зохицон амьдарч, жилийн дөрвөн улиралд өөрсдийн амьдралын хэв маягаа тохируулан аж төрдөг – зун нь нэмэх 40 хэм хүртэл халж, өвөл нь хасах 40 хэм хүртэл хүйтрэх тохиолдол ч бий. Хахир өвлийг давж, мал сүргээ өсгөн үржүүлэх нь монголчуудын хувьд чухал үйл явдал юм.  

“Цагаан сар” нь хавар мал сүрэг өсөж үржих үед сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг цагаан идээ элбэг дэлбэг болж байгааг илтгэдэг.  

Монголчууд сар гаруйн өмнөөс эхлэн гэрээ цэвэрлэх, эвдэрсэн эд зүйлсээ хаях, идээ ундаагаа бэлдэх, үндэсний дээл хувцсаа оёх эсвэл худалдан авах зэргээр баяртаа бэлдэж эхэлдэг.  

Баяр тэмдэглэх ёс  

“Цагаан сар”-ын өмнөх “Битүүн”-ий өдөр гэр бүлээрээ цуглан зоог барьж, битүүлэг хийдэг бөгөөд шинэ сарын өмнөх өдөр сар үл үзэгдэх, битүү харанхуй шөнө болдог учир энэ өдрийг ийнхүү нэрийддэг байна. Гол зоог нь бууз, сүүтэй цай болон бусад төрлийн цагаан идээ байдаг. 

Шинийн нэгний өглөө эртлэн босож, дээл хувцсаа өмсөн гэрээсээ гарч, төрсөн жилийн зурхайн дагуу мөрөө гаргадаг. Энэхүү зан үйлийг хийснээр шинэ оны цээрийг арилгаж, явдал мөрөө засаж байна гэж үздэг.   

Монгол дах баг хамт олон болон тэдний гэр бүлд Сар шинийн баярын мэндийг хүргэж, сайхан шинэлэхийг хүсье! 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm