Процессын автоматжуулалт нь өгөгдлийн нарийвчлал, үр ашгийг нэмэгдүүлж байна

Огноо
Хоёрдугаар сар 01, 2022
Ангилал
  • Innovation
Tag хийх

Тийссийн машин тоног төхөөрөмжийн төлөвлөлт, дэмжлэг үзүүлэх баг нь өгөгдөл мэдээллийн чанарыг сайжруулж, багийн гишүүд төслийн өгөгдөл мэдээллийг сайтаас төдийгүй өөр газраас ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн нь ажлыг илүү үр дүнтэй, зардлын хэмнэлттэйгээр гүйцэтгэхэд тусалж байна.  

Тус баг нь нийт бүс нутаг дах үйл ажиллагааны хүрээнд шийдвэр гаргалтыг илүү сайн, хурдан болгох, ажлын оновчлолыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд бизнест чухал ач холбогдолтой тайлан гаргах хэд хэдэн процессыг ухаалаг ботууд болон Microsoft Power платформыг ашиглан автоматжуулсан байна.  

Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэлтсийн Машин тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан менежер Жэйсон Лизл хэлэхдээ автоматжуулсан процесс нь үйл ажиллагааг жигд үргэлжлүүлэх, сайжруулалт хийх зорилгоор төслүүдийн өгөгдөл, мэдээллийг ашиглах боломжийг техникийн болон ашиглалтын мэргэжилтнүүдэд бүрдүүлж өгч байгааг онцолсон юм.  

Тэрээр хэлэхдээ “автомжуулсан процесс нь бизнесийн хүрээний системүүдээс өгөгдлүүдийг өдөр тутамд авч нэгэн зэрэг боловсруулж, гүйцэтгэлийг тогтмол сайжруулахад ашигладаг гол хэмжигдэхүүнүүдийг хянах боломжийг бидэнд олгодог.  

Түүнчлэн өгөгдөл мэдээллийг ижил стандартаар оруулдаг болсноор үйл ажиллагааны бүс нутгууд дах төслүүдийн хүрээнд гүйцэтгэлийг хянаж, сайжруулах, цаашдын хандлага, сайжруулалт хийх боломжуудыг тодорхойлох боломжтой болсон” гэв.  

Төлөвлөлт, дэмжлэг үзүүлэх багийн ахлагч Мустафа Жамал-Эддин хэлэхдээ “өгөгдлийг гараар шивж оруулах шаардлагыг багасгасан нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, гүйцэтгэлийг сайжруулах, засаж залруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах боломжийг бидэнд олгож байна.  

Бид тайлагнах, мэдээлэх процессыг огт хүний оролцоогүй болгон автоматжуулсан нь багуудад үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, засаж залруулах арга хэмжээнд илүү анхаарах  боломжийг бүрдүүлж өгч байна. 

Багуудын хувьд эдгээр процессын заримыг автоматжуулах нь долоо хоногт өгөгдөл шивж оруулахад зарцуулдаг 12-оос олон цагийг хэмнэх боломжийг олгож байгаа юм” гэв. 

Машин тоног төхөөрөмжийн төлөвлөлт, дэмжлэг үзүүлэх багийнхан оффис болон төслийн багуудын мэдээлэл харилцааг сайжруулахад энэхүү автоматжуулсан шийдлийг хөшүүрэг болгон ашиглаж байна.  

Зарим тайлангийн хувьд бид хамтын ажиллагааг сайжруулж, төслийн багууд хоорондоо тогтмол цахим шуудан илгээж харилцах шаардлагыг багасгахын тулд санал хүсэлт эмхэтгэх, түгээх ажлыг автоматжуулж чадсан. 

Энэ нь манай багт инновацыг хянах, төлөвлөх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулалт хийх, бүс нутгуудын хүрээнд үйл ажиллагаануудын зөрүүтэй байдлыг ойлгох хялбар нөхцөлийг бүрдүүлж өгдөг.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm