Антилл зэсийн уурхайн олборлолт нэмэгдэж эхэллээ

Огноо
Хоёрдугаар сар 10, 2022
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

12-р сард бид Австралийн Антилл зэсийн уурхайд олборлолтын ажил гүйцэтгэх гурван жилийн гэрээ байгуулсны дараа төслийн баг уурхайн талбайд хүн хүч, машин техник нөөцийг байршуулах томоохон ажлаа амжилттай эхлүүлээд байна. 

Төслийн хүрээнд бид хөрс болон хүдэр ачих, зөөх ажлыг захиалагчийн өсөн нэмэгдэж буй бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх юм.  

Антилл төслийн талбай хариуцсан менежер Глен МакДоналд “өнгөрсөн хоёр сарын хугацаанд ажиллах хүчин, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний баазыг бүрдүүлж уурхайн сайтад аюулгүй байршуулсан төслийн баг болон чиг үүргийн дэмжлэг үзүүлсэн төв оффисын багуудын хүчин чармайлтыг” онцоллоо.  

Глен хэлэхдээ “Бид төслийн чухал үе шатны ажлуудыг аюулгүй, үр дүнтэй, бүрэн итгэлтэйгээр гүйцэтгэж, амжилттай ажиллаж байна.  

Энэ нь тус баг хамт олны гүйцэтгэлийн ур чадвараас гадна Тийссийн зарчмуудыг бид ажил гүйцэтгэх арга барилдаа хэрхэн тусгаж ажилладаг болохыг харуулж байгаа юм” гэв.  

Түүнчлэн төслийн талбайд ирж, усны гольдрол шилжүүлэх ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэн Баруун Австралийн төслийн багийн ажилтнуудад тэрээр талархал илэрхийлэв.  

Глен хэлэхдээ “Дэлхийн олон бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хувьд бид муж, улсын төдийгүй олон улсын хил хязгаараар хязгаарлагдахгүйгээр мэдлэг, туршлага хуваалцах, ашиглах боломжтой байдаг. 

Олон төрлийн ашигт малтмалын талаарх тэдний мэдлэг, туршлага бидэнд ажлаа цаг хугацаанд нь, төсөвт өртгийн дагуу дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн.  

Антилл төслийн баг хүн хүч, машин техникийг сайтад байршуулах сүүлийн үе шатны ажлыг эхлүүлж, саяхан шинэ ажилтнууд болон хоёр дах ээлжийн машин тоног төхөөрөмжийг хүлээн авсан.  

Бид уурхайн олборлолтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Либхэрр 9350 болон 994B загварын экскаваторуудыг хурдан хугацаанд сайтад байршуулан, ашиглалтад оруулсан. 

Энэ нь хүдэр олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэхэд бэлдэх зорилгоор хөрс хуулалт хийх, хүдрийн овоолгыг барих ажлуудыг эхлүүлэх боломжийг бидэнд бүрдүүлж өгсөн юм.    

Мөн үүний үр дүнд захиалагч 2022 оны дунд үеэс 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэх ажлаа хуваарийн дагуу амжилттай гүйцэтгэх боломжтой болох юм” гэв. 

Төслийн талбайд хүн хүч, машин техник, нөөцийг байршуулах ажлын биелэлт  

  • 11 сарын 28 – Эхний экскаваторыг сайтад хүргэж угсрав 
  • 12 сарын 3 – Жонсон Крийк гольдрол шилжүүлэх ажил эхлэв 
  • 1 сарын 5  – Уурхайн эхний баг сайтад ирэв 
  • 1 сарын 5  – Хоёр дах экскаваторыг сайтад ашиглалтад оруулав 
  • 1 сарын 7 – Зүүн уурхайгаас эхний хөрс ачилтыг гүйцэтгэв  
  • 1 сарын 12 – Жонсон Крийк гольдрол шилжүүлэх ажил дуусав  
  • 1 сарын 26 – Уурхайн дөрөв дэх (буюу сүүлийн) баг сайтад ирэв.  

Дэлгэрэнгүй мэдээлэл 

Антилл төсөл нь Куинслэнд мужийн Маунт Айза хотоос баруун хойд зүгт 80 километрт орших зэсийн ил уурхай юм.  

Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг Тийссийн вэб хуудас-наас үзэх боломжтой.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm