Олив Даунс төслийн гүйцэтгэгчээр Тийсс компани сонгогдлоо

Огноо
Хоёрдугаар сар 09, 2022
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Пембрүүк Ресурс компани нь Австралийн Куинслэнд мужид орших Олив Даунс төслийн уурхайн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр Тийсс компанийг сонголоо.  

Найман жилийн хугацаатай тус гэрээний дагуу Тийсс компани нь уурхайн ашиглалтын иж бүрэн үйлчилгээ, тухайлбал уурхайн төлөвлөлт, хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, усны менежмент, ландшафтын нөхөн сэргээлтийн ажлуудыг хариуцан ажиллана. Төслийн ажлын хүрээнд уурхайн дэд бүтцийг барьж байгуулах, хөдөлгөөнт тоног төхөөрөмж, машин техник нийлүүлэхээс гадна тус төслийн албан ёсны оператор компанийн үүргийг гүйцэтгэнэ. 

Эхний таван жилийн хугацаанд Тийссийн орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд үүнээс цаашхи хугацааны орлогыг эцэслэн тодорхойлно

Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Гангийн үйлдвэрлэлд зориулан нүүрс олборлох Олив Даунс уурхайн үр өгөөжийг оновчтой болгохын тулд уурхайн бүтээн байгуулалтын чадавхаа дайчилж, технологид анхаарал хандуулан, байгаль орчин, стратеги, засаглалын чиглэлээр компанийн нэр хүндээ бэхжүүлж Пембрүүк компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Пембрүүк болон Тийсс компаниуд хамтран Олив Даунс уурхайг онцгой үр дүнтэй ажиллах технологийн дэвшил бүхий, байгаль орчинд ээлтэй тогтвортой уурхайн жишиг тогтоох, дэлхийд танигдсан уурхай болгохыг зорьж ажиллах болно” гэв

Австралийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Шоон Ньюбэрри хэлэхдээ “Бид Бауэны сав газарт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, захиалагч болон орон нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх мэргэжлийн мэдлэг, үйл ажиллагааны туршлагаа хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны урт хугацааны үр дүнд хүрэхийн тулд Пембрүүк Ресурс компани төдийгүй орон нутагтай хамтран ажиллахад бид бэлэн байна” гэв. 

Тийсс компани олборлолтын үйл ажиллагааг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь гэрээг эцэслэн байгуулах хугацаанаас хамаарна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm