Маунт Холланд литийн уурхайд ажиллах гүйцэтгэгчээр Тийсс компани шалгарч, гэрээ байгууллаа

Огноо
Гуравдугаар сар 10, 2022
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани нь Баруун Австралид орших Маунт Холланд литийн уурхайд Ковэйлант Литиум компанийн захиалгаар олборлолтын үйлчилгээ үзүүлэх 4 жилийн хугацаатай гэрээ байгууллаа.  

Ковэйлант Литиум нь Wesfarmers болон Sociedad Quimica y Minera de Chile (SQM) компаниудын хамтарсан компани бөгөөд лити олборлолтоор дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм.  

Тус гэрээний дагуу Тийсс компани нь өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт болон хүдэр ачих, зөөвөрлөх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлуудыг хариуцан, орон нутгийн хөгжил болон байгаль орчныг хамгаалахад онцгойлон анхаарал хандуулж ажиллах болно. 

Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Маунт Холланд уурхайн олборлолтын үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгчээр Ковэйлант компани биднийг сонгосонд баяртай байна. Тус төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нь уул уурхайн тогтвортой шийдлүүдийг хэрэгжүүлж, олон төрлийн ашигт малтмал олборлож байгаа захиалагчдад тогтвортой үр өгөөжийг бий болгож өгөхийг зорьдог бидний чадварыг үнэлж буй хэрэг юм. 

Бид Ковэйлант Литиумын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай, бүтээмжтэй мөн зардлын хэмнэлттэй гүйцэтгэлтэй байлгах чиглэлээр тэдэнтэй хамтран ажиллаж, ирээдүйд цэвэр эрчим хүчийг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.  

Маунт Холланд уурхай нь лити агуулсан хүдэр олборлодог бөгөөд литийн хүдрийг баяжуулж, боловсруулан цахилгаан машин болон эрчим хүч хуримтлуулах зай хураагуурын системд чухал шаардлагатай эрдэс болох литийн гидроксидыг үйлдвэрлэдэг.  

Тийсс компани өөрийн ажиллах хүчин, машин техникийг төслийн сайтад байршуулж, олборлолтын эхэн үеийн ажлуудыг 1-р сард эхлүүлээд байна.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm