Амьжиргааны түвшин доогуур зарим айл өрхөд Тийсс компани баяр хөөр бэлэглэлээ

Огноо
Нэгдүгээр сар 25, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Таван Толгой уурхайн ойролцоо амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур түвшний айл, өрхийн 200 гаруй хүүхдэд Монгол дах Тийссийн баг хамт олон шинэ жилийн баярын үеэр бэлэг өгч, баярлуулжээ. 

2021 оны 10-р сард хэрэгжиж эхэлсэн Орон нутагт дархлаажуулалтыг дэмжихэд чиглэсэн Тийссийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд тэжээллэг хүнс, амин дэмүүд агуулсан бэлгүүдийг нэмэлтээр бэлтгэн хүргэлээ.    
 
Дэд бүтцийн хөгжил сул, өрхийн санхүүгийн дарамт, хүндрэлийн улмаас сургууль, номын санд очих боломжгүй орон нутгийн хүүхдүүдэд зориулсан бэлгэнд ном, бичгийн хэрэгсэл болон оюуныг хөгжүүлэх тоглоомууд багтсан юм.   
КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорио, уурхайн үйл ажиллагаа зогсох зэргээс үүдэн эдийн засаг хямарч, иргэд ажилгүй болох нөхцөл байдал үргэлжилж байгаатай холбогдуулан Тийсс компани эдгээр сумдын зарим иргэдэд тусламж үзүүлж байна. Төрөөс хэрэгжүүлж буй тусламж, үйлчилгээ, хүнсний хөтөлбөрт хамрагдаж чадаагүй олон айл өрх байдаг. 
 
Тус санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Төр, орон нутагтай харилцах хэлтсийн менежер Ц.Батхүү, мэдээлэл харилцааны ажилтан Ш.Венера нар Цогтцэций суманд ажиллалаа. 
 
Венера хэлэхдээ: “Хүүхдүүд тэр бүр авч чаддаггүй ном, бичгийн хэрэгсэл зэрэг боловсролыг нь дэмжих зүйлс бэлэглэхийг бид зорьсон.
Хүүхдүүд бэлэг аваад баяр хөөртэй байгааг харах сайхан байсан. Сумдад очсоноор бид хөдөө орон нутагт зарим айл өрхийн амьжиргааны нөхцөл ямар хүнд байгааг болон Орон нутагт дархлаажуулалтыг дэмжихэд чиглэсэн Тийссийн хөтөлбөр хэрхэн үр өгөөжөө өгч байгааг нүдээр харах боломж олдсон” гэв. 

Үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн хэрэгцээг ойлгож, дэмжлэг үзүүлэх нь урт хугацааны үр өгөөжийг бий болгохыг зорин ажиллаж байгаа Тийсс компанийн хувьд их чухал юм. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm