Антофагастад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байна

Огноо
Нэгдүгээр сар 10, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компани нь Антофагастад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг үргэлжлүүлэн бүрдүүлсээр байна.  

Чили дэх Тийссийн тэтгэлэгт хөтөлбөр хоёр дах удаагийн хөтөлбөрөө зарлаж, уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдэд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж өгч байна.  

Энэ удаад 30 хүртэлх тооны тэтгэлгийг Антофагаста дах эрэгтэй, эмэгтэй хүмүүс, мөн ажилтнуудын төрөл саданд санал болгосон юм. 

Тэтгэлэгт хамрагдагсад манай түнш байгууллага болох CEFOMIN компаниас зохион байгуулах танхимын болон онлайн сургалтад хамрагдана. Тэд CAEX автосамосвалыг ажиллуулахад шаардагдах мэдлэг, ур чадвар, аюулгүй ажиллах дадлуудад хоёр сарын хугацаанд суралцана.  

Эдгээр нь уурхайн сайтуудад хэрэгтэй байдаг бөгөөд бусад салбарт мөн адил хөрвөн ажиллах боломжтой ур чадвар юм.  

Суралцагсдыг эхний өдөр сургалтын танхимд Тийссийн сургалтын багийн ажилтнууд болох Карла Сеговиа, Карлос Окаёо, Алберто Моргадо нар угтан авлаа.  

Сургалт хариуцсан Захиргааны хэлтсийн дарга Карла “салбарын шинэ ур чадварт суралцах хүсэл эрмэлзэлтэй бүх оролцогчидтой уулзаж, мэндчилж байгаадаа баяртай байгааг” онцолсон юм.  

Карла хэлэхдээ “Тэд сургалтыг эхлүүлж байгаадаа баяртай байсан төдийгүй уул уурхайн салбар, мөн Тийсс компанийн талаар илүү ихийг сурч мэдэхээр догдолж байгаа нь илт байсан” гэв.  

Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Даррэлл Уайт, Зохион байгуулалт, чадавхи, сургалт хариуцсан дарга Алехандра Арзе нар тэтгэлэгт хамрагдсан суралцагсадтай видео дуудлагаар холбогдон, мэндчиллээ.  

Уул уурхайн салбарт ажиллахыг хүсэж байгаа хүмүүст боломжийг нээж өгөх замаар орон нутагт дэмжлэг үзүүлэх, тэдний хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг энэ оны нэгдүгээр сард албан ёсоор эхлүүлсэн билээ.  

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm