ТХАЖВ компани Оюу толгой зэсийн уурхайд гүйцэтгэх ажлын гэрээг сунгалаа

Огноо
Гуравдугаар сар 17, 2022
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Өмнөговь аймгийн нутагт орших Оюу Толгой зэсийн уурхайд Рио Тинто компанийн захиалгаар гүйцэтгэж буй ажлын гэрээг сунгасантай холбогдуулан Тийсс Хишиг Арвин Жэйви компани (ТХАЖВ) нэмэлт ажлууд гүйцэтгэхээр болсон байна. 

Гэрээний сунгалтын дагуу, Тийссийн хамтарсан компани тус уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд 6.4 км урттай туузан дамжуургын налуу амны бетонон зам байгуулах, туузан дамжуурга өлгөж тогтоох хэсгүүдийг бэлдэх, ажилчдын хувцас солих өрөөг өргөтгөх ажлуудыг гүйцэтгэнэ.  

Энэ нь C2S туузан дамжуургын налуу амыг гадаргын туннель болон гүний уурхайтай холбосон туузан дамжуургын налуу амны 6.4км урттай хос туннелийн ажлыг тус баг хамт олон аюулгүй, амжилттай гүйцэтгэсний дараа хийгдэх гэж байгаа ажил юм.  

Монгол дах салбарын Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан хэлэхдээ “энэхүү гэрээ нь 2016 оноос хойш Хишиг Арвин Индустриал компанитай хамтран төслийг амжилттай хэрэгжүүлсэн баг хамт олны чадварыг үнэлж байгаагийн илрэл юм. 

Бид Оюу Толгой гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож аюулгүй, амжилттай ажилласан туршлагад тулгуурлан энэхүү дэлхийн түвшний зэсийн уурхайн үйл ажиллагааны өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулахдаа баяртай байна.  

Туршлагатай, амжилттай ажилладаг баг хамт олныг сургаж хөгжүүлэх, орон нутагт үр өгөөжтэй ажлуудыг үргэлжлүүлэх, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөр, орон нутгийг чадавхжуулах санаачилгуудыг хэрэгжүүлэхэд бид анхааран ажиллах болно” гэв.  

Гэрээний сунгалт нь олборлох ашигт малтмал, үзүүлэх үйлчилгээний төрлөөс үл хамааран захиалагчдад урт хугацааны үр өгөөжийг бий болгож, уул уурхайн тогтвортой үйлчилгээ үзүүлдэг Тийссийн чадварыг үнэлж байгааг харуулсан явдал боллоо.  

Дэлгэрэнгүй мэдээлэл  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm