Мишел Икэрсли ‘Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд’ шагналын номинацид сүүлийн шатанд шалгарав

Огноо
Тавдугаар сар 20, 2022
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

Нью Саут Уэльс мужийн ’Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд’ шагналын Шинэлэг санал, санаачилга хэрэгжүүлэгч номинацийн сүүлийн шатанд шалгарсан, Тийссийн ажилтан Мишел Икэрслид баяр хүргэж амжилт хүсье.  

Энэхүү шагнал нь тус мужид уул уурхайн салбарт ажиллаж буй шилдэг эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, ололт, амжилтыг үнэлдэг. Шинэлэг санал, санаачилга нэвтрүүлэгч ангилал нь уул уурхайн чиглэлээр технологийн шинэлэг санал санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн эмэгтэйчүүдийг онцолдог.  

Мишел нь Маунт Плийзэнт уурхайн сайтад 101 га талбайн нөхөн сэргээлтийг GeoFluv загварчлалд суурилан, орчин үеийн арга техникээр хийх ажлыг амжилттай зохион байгуулж гүйцэтгэсэн байна. Энэ ажлын хүрээнд Мишел чанарын баталгаажуулалт, хяналтын процессыг нэвтрүүлснийг Нөөц баялгийн албанаас салбартаа тэргүүлэх санаачилга гэж үнэлсэн юм.    

Тус шагналд тодорхойлогдож, шалгарсан шилдэг эмэгтэйчүүдийн нэрсийг 6 дугаар сарын 23-ны Пүрэв гаригт Хайд Парк дах ‘Doltone House’-д зохион байгуулагдах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр зарлана. Энэ удаагийн арга хэмжээ нь уул уурхайн салбар дах олон талт байдал оролцоог дэмжих бүх талын хүчин чармайлтын илэрхийлэл болохын сацуу сүүлийн 2 жилийн хугацаанд анх удаа биечлэн оролцох боломжтойгоор зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой.  

Салбартаа тэргүүлэх нөхөн сэргээлт  

Шагналын тухай  

Нью Саут Уэльс мужийн ’Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд’ шагнал нь Нью Саут Уэльс мужийн уул уурхайн салбарт ажиллаж байгаа шилдэг эмэгтэйчүүдийн амжилтыг урамшуулах, таниулах зорилготой. Шагналын эзэд Австралийн эрдэс баялгийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Үндэсний эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд” шагнал гардуулах арга хэмжээнд Нью Саут Уэльс мужийг төлөөлөн оролцоно.  

2022 онд зургаан чиглэлээр шилдгүүдийг тодруулна:  

  • Шилдэг туслах, оператор, техникч  
  • Олон талт байдлыг дэмжих хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтээр манлайлагч  
  • Шинэлэг санал, санаачилга нэвтрүүлэгч  
  • Жендэрийн олон талт байдлыг дэмжих чиглэлээр манлайлагч  
  • Шилдэг залуу эмэгтэй  
  • Шилдэг эмэгтэй  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm