Тийссийн оператор Мэлисса мөрөөдлийн ажлаа хийхэд нас саад болохгүй гэдгийг баталж байна

Огноо
Нэгдүгээр сар 14, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Мэлисса О’Брайэн ид гялалзаж яваа 50 гаруй насандаа өөрийгөө сорихоор шийдэж Пийк Даунс уурхай дах Тийссийн багт шинэхэн оператороор ажилд орсон байна. Тэрээр манай төслийн багийн нэгэн гишүүн болсон төдийгүй гайхалтай ур чадваруудад суралцаж, уул уурхайн салбарт ажлын шинэ карьераа эхлүүлж байна.  

Тийсст өдөр тутамдаа ямар ажил хийдэг вэ? 

Би гурван жилийн өмнө Пийк Даунс уурхайд автосамосвалын оператороор ажлын гараагаа эхлүүлж байсан. Одоо Ачигч машины операторын ур чадварыг эзэмшсэн байгаа. Хөдөлмөрөө үнэлүүлж, цаашид өсөж хөгжих, мэдлэг, ур чадвараа өргөн хүрээнд тэлэх боломж олгодог нь Тийсст ажиллах дуртай байдаг шалтгаануудын нэг билээ. 

Энэ хоёр техникийн оператор нь Пийк Даунс уурхайн үйл ажиллагаанд чухалд тооцогддог. Тавьсан зорилго, зорилтуудаа биелүүлэх, мөн бүх хүнд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж өгөхөд эдгээр нь тодорхой хувь нэмэр оруулдаг юм.     

Албан үүргийг хариуцлагатай хашихын тулд та багийн чадварлаг тоглогч, нээлттэй мөн дасан зохицох чадвартай, суралцах хүсэлтэй байх хэрэгтэй.   

Танай баг хэрхэн ‘шилдгүүдээс бүрдсэн баг’ болсон бэ? 

Би Пийк Даунс уурхайн хамт олныг өөрийн гэр бүлтэй адилтган үздэг. Бид өдөр бүр нэг нэгэндээ санаа тавьж ажилладаг. Хэн хэндээ ажиллах аюулгүй орчныг бүрдүүлэх нь бидний тэргүүн зорилго байдаг.  

Тийсст ажиллах хугацаандаа юу сурсан бэ? 

Өөртөө итгэх итгэлтэй болсон нь Тийсст ажиллах хугацаандаа сурсан хамгийн том зүйлсийн нэг юм. Хөгширсөн хойноо ажил мэргэжлээ солих шийдвэр гаргасан нь хувь хүнийхээ болон мэргэжлийн хувьд өсөж хөгжих боломжийг олгосон. Илүү хүлээцтэй болсон, орчин тойрондоо дасан зохицож сурсан.  

Уул уурхайн салбар болон Тийсс компанид ажиллахыг сонирхож байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хийгээд л үз! Өөрчлөлт хийхэд хөгшдөнө гэж байхгүй, магадгүй хамгийн зөв шийдвэр ч байж болно.  

Багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ? 

Далайн биологич. 

Та хэнээс урам авдаг вэ? Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ? Яагаад?  

Америкийн зохиолч бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалагч Хелен Келлер. Энэ хүн хүүхэд насандаа хүнд өвчин туссаны улмаас хараа, сонсголоо алдсан юм.  

Тэрээр “Амьдрал бол адал явдал эсвэл юу ч биш байдаг. Иймд амьдралыг мэдэр!” гэж хэлсэн байдаг. 

Пийк Даунс уурхай дах Мэлисса болон түүний багт орж ажиллахыг урьж байна. Тийсс компани нь оператор, дизель хөдөлгүүрт техникийн засварчин болон бусад олон ажлын байранд ажиллах боломжийг нээж, ажлын байрны зар гаргасан байна. Дэлхийн түвшний баг хамт олонтой нэгдэж ажиллахыг хүсвэл thiess.com/careers хаягаар зочлоорой.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm