Семеру галт уулын гамшгаас амьд үлдсэн хүмүүст Тийсс компани тусламж үзүүллээ

Огноо
Хоёрдугаар сар 16, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Индонезийн Семеру галт уулын дэлбэрэлтийн үеэр нөлөөлөлд өртсөн орон нутгуудад дэлбэрэлтээс хойш хэдэн долоо хоногийн хугацаанд манай “Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах багийнхан” хэрэгцээт зүйлсээр газар дээр нь тусламж дэмжлэг үзүүлэн ажилласан юм.  

Тийссийн баг:  

  • Нүүлгэн шилжүүлсэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх 
    Нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүдэд сэтгэл зүйн эмчилгээ хийх  
    Орон гэргүй болсон иргэдэд зориулан түр байр барьж өгөх зэргээр дэмжлэг үзүүлсэн.

Тийсс компани мөн цэвэр ус, нөөшилсөн хүнс, КОВИД-19 өвчлөлийн эсрэг эм хэрэгсэл болон бусад зүйлсийг хандивласан. 

CAT 777 экскаваторын оператор Пак Ардхани болон CAT 785 автосамосвалын оператор Пак Сиамсул нар Тийсс компанид хамт ажилладаг найзууд бөгөөд тэд аймшигт дэлбэрэлтийн дараа Люмажангийн иргэдэд тусалсан тухайгаа ярьцгаасан юм. 
 
Сиамсул, Ардхани хоёр Тийсс компанийг төлөөлөн, гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлсэндээ маш их баяртай байсан. 
 
Адхани хэлэхдээ: “дэлбэрэлтийн дараа Сиамсул бид хоёр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон. 
 
Тийссийн Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах багт орж, сургалтад хамрагдах үедээ би ‘гамшиг болсон үед ингэж газар дээр нь тусламж, дэмжлэг үзүүлнэ’ гэж огт төсөөлж байгаагүй. 
 
Люмажангийн иргэдэд туслах боломж олдсонд баяртай байна” гэв. 
 
Семеру уулын тухай  

Индонезийн Зүүн Жава аралд оршдог Семеру галт уул нь Индонезийн Жава аралд орших хамгийн өндөр бөгөөд хамгийн идэвхтэйд тооцогддог галт уул юм.  

Өнгөрсөн оны 12-р сард Семеру галт уул дэлбэрч, үүний улмаас 7,000 хүнийг нүүлгэн шилжүүлж, 43 хүн нас барсан. Түүнчлэн зэргэлдээ тосгодын дэд бүтэц, барилга байгууламж ихээр эвдэрч сүйдсэн. 

Люмажан нутгийн удирдлага 30 хоногийн хугацаанд онц байдал зарлаж, тухайн гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхийг Индонез дах бизнесийн байгууллагуудад уриалсан юм.   
 
Тийссийн онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах баг  


Индонез дэх манай төсөл тус бүр гамшгийн үед хариу арга хэмжээ авахад бэлэн байхын тулд, гурван сар тутамд сургалтад хамрагддаг Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах багтай байдаг. Ажиллаж амьдарч буй орон нутагт эдгээр ур чадвараар дамжуулан хувь нэмрээ оруулах нь Тийссийн зүгээс орон нутагт үзүүлж буй дэмжлэгийн нэг хэлбэр төдийгүй урт хугацааны үр өгөөж бий болгож байгаагийн илрэл билээ. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm