МСЖ уурхайд ажиллах гэрээг сунгаж, Тийсс компани нэмж 300 сая долларын үнийн дүн бүхий ажил гүйцэтгэхээр боллоо

Огноо
Гуравдугаар сар 30, 2022
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани Индонезийн Зүүн Калимантанд орших Махакам Сүмбэр Жаяа (МСЖ) уурхайд Харум Энержи компанийн захиалгаар олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээг гурван жилээр сунгалаа.  

2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх Гэрээний сунгалтын хүрээнд Тийсс компани уурхайн зураг төсөл, төлөвлөлт, өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, ачилт тээвэрлэлт болон машин тоног төхөөрөмжийн менежмент, засвар үйлчилгээ, нөхөн сэргээлт, усны менежмент, уурхайн замын засвар үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцан ажиллах юм.  

Тийссийн Гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ ”2008 онд МСЖ уурхайн бүтээн байгуулалт эхэлснээс хойш уул уурхайн тогтвортой үйлчилгээ үзүүлэх зорилгоор Харум Энержи компанитай хамтран ажилласаар ирсэн урт хугацааны хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх болсондоо баяртай байна. 

Энэхүү ажлын гэрээг сунгаснаар бид захиалагчдаа гүйцэтгэлийн найдвартай, тодорхой байдлыг бий болгож ажиллаж байгаа үзүүлэлтээ улам бататгахын сацуу олборлолтыг аюулгүй бөгөөд тогтвортой байдлаар үргэлжлүүлэх, нөхөн сэргээлтэд анхаарч ажиллах боломжтой болж байна” хэмээн онцоллоо. 

Азийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Клуни Рандэлл хэлэхдээ ”Энэхүү ажлын гэрээг сунгасан нь захиалагч Харум Энержи компанитай нягт хамтран ажиллаж, хамтдаа өсөж хөгжихийн зэрэгцээ урт хугацаанд шилдэг гүйцэтгэлтэй, бүтээмжийн үр өгөөжтэй ажилласан манай баг хамт олны чадварыг үнэлж байгаагийн илрэл юм. 

Бид захиалагч болон Ковид-19 цар тахлын үеэр иргэдийг вакцинжуулалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажилласан Кутай Картанегара дах орон нутагтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхдээ баяртай байна” гэв. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm