Тийссийн ажилтнууд салбарын шагнал хүртлээ

Огноо
Нэгдүгээр сар 19, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шагналаар шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэе. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь салбарын ил тод байдал, хариуцлагатай уул уурхай болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэх эрхэм зорилго бүхий эрх бүхий байгууллага билээ. 

Онцгой үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан ажилтнуудыг Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баяр - Уурхайчдын Өдөр -ийг тохиолдуулан шагнаж урамшууллаа. 
 
Тийссийн ажилтнууд “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдэг болон “Жуух Бичиг”-ээр шагнагдсан байна: 
 
Геологи, уул уурхай, газрын тос эсвэл хүнд үйлдвэрийн салбарт 12 жилээс дээш хугацаагаар ажилласан, салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ажилтнуудад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдгийг олгодог.
 
"Тэргүүний уурхайчин" хүндэт тэмдгээр шагнагдсан дараах ажилтнуудад баяр хүргэе: 

  • Г.Туяа, ХАБЭАБОС Менежер  
  • Ш.Батцэнгэл, Хүнд машин механизмын оператор  
  • Б.Батбаяр, Гүний уурхайн ахлах мэргэжилтэн  
  • З. Батжаргал, Гүний уурхайчин  
  • Х.Баярсайхан, Гүний уурхайн ахлах ажилтан  
  • Ч.Дандаржамц, Гүний уурхайчин  
  • Н.Эрднээ, Барилгын ахлах ажилтан  

Геологи, уул уурхай, газрын тос эсвэл хүнд үйлдвэрийн салбарт 7 жилээс дээш хугацаагаар ажилласан, мөн өөрийн шинэ санаачилга, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээр хамт олон болон салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ажилтнуудад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Жуух Бичиг”-ийг олгодог.
 
‘Жуух Бичиг’-ээр шагнагдсан дараах ажилтнуудад баяр хүргэе: 

  • З.Амар, Засварын ахлах мэргэжилтэн  
  • С.Батбаяр, Гүний уурхайн ахлах мэргэжилтэн  
  • З.Батболд, Хүнд машин механизмын оператор  
  • Д.Батсуурь, Гүний уурхайчин  
  • Ю.Ганхүч, Краны оператор  
  • Ч.Гантулга, Ахлах уурхайчин  
  • Ө.Золбообаяр, Инженерийн ахлах мэргэжилтэн  
  • П.Мөнхбүрэн, Хүнд машин механизмын оператор  
  • Г.Хоролмөнх, Гүний уурхайчин  
  • Я.Энхбаатар, Агуулахын хангамжийн ажилтан  
  • Ж.Аманбек, Хүнд машин механизмын оператор  
  • С.Алтансүх, Хүнд машин механизмын оператор  
  • Б.Батмөнх, Гүний уурхайн насосны механик  
  • Д.Баярмагнай, Оосорлогч  
  • Ц.Бүрэнтөгөлдөр, Уулын ахлах ажилтан  
  • Д.Мягмаржаргал, Чанарын хяналтын инженер  

Бүгд сайн ажиллалаа!

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm