Бидний арга барил

Чадавх, гүйцэтгэлд суурилсан соёл, захиалагчидтай удаан хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэл нь захиалагчдад бидний үнэ цэнийг илэрхийлж өгөх суурь болдог.

Нэмүү үнэ цэнэ

Бид уурхайн үйл ажиллагааг онцгой үр дүнд хүргэхэд захиалагчдадаа туслах зорилгоор олон талын мэдлэгт суурилсан, өөрийн чадавхаа бүрэн дайчилсан, оновчтой, тодорхой, уян хатан, найдвартай үйлчилгээ үзүүлдэг. Үүний тулд бид уурхайн олборлолтын бүхий л үе шат, үйл ажиллагаанд тэргүүн туршлага, шилдэг шийдлүүдийг хэрэгжүүлж ажилладаг.

Тогтвортой байдал

Тийсс нь урт хугацааны үр өгөөжийг бий болгохыг зорьж ажилладаг. Энэ нь өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд захиалагчдаа уул уурхайн салбарын хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагуудад нийцэж ажиллах, бодит өөрчлөлтийг хийхэд нь байнга тусалж байдаг манай бизнесийн онцлог юм.

Шилдэг гүйцэтгэл

Бид төсөл бүрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бий болгосон тул ямагт гүйцэтгэлийн шилдэг үзүүлэлттэй ажилладаг. Энэхүү үндэс суурийг хүний нөөцийн мэргэжлийн удирдлага, туршлагатай, оновчтой, дэмжлэгээр хангагдсан ажиллах хүчин, мэргэжлийн ложистик, бизнесийн ухаалаг шинэчлэл, уян хатан загваруудын тусламжтайгаар бүрдүүлдэг.

Түншлэлд суурилсан үйлчилгээ

Бид өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээний үндсэн чиглэлүүдийг стратегийн түншлэл бүхий байгууллагуудынхаа онцлог давуу талуудтай нэгтгэн захиалагчдыг тэдэнтэй холбож, хамтдаа тэргүүлэх зэргийн үйлчилгээ үзүүлдэг. Манай түнш байгууллагуудын хүний нөөц, систем, тогтолцоо бидний үйл ажиллагаатай уялдсан тул хамтарсан үйлчилгээг найдвартай, шилдэг гүйцэтгэлтэйгээр хүргэхэд ямагт бэлэн байдаг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm