Түншлэлд суурилсан үйлчилгээ

Тийсс стратегийн түншлэлд тулгуурлан өөрийн үндсэн үйлчилгээг мэргэжлийн тэргүүлэх үйлчилгээтэй нэгтгэсэн үйлчилгээг захиалагчид санал болгодог

 

Бидний түншлэл батлагдсан бөгөөд бид үйл ажиллагаанд тохирсон хүний нөөц, тогтолцоо, процессуудын давуу талыг санал болгож, тодорхой бөгөөд шилдэг үр дүнд хүрэх,  ашиглахад бэлэн чадавхийг бий болгодог.

Тийсс нь CIMIC Группийн бүрэн эзэмшлийн охин компани болох "FleetCo" компаниар дамжуулан салбарын иж бүрэн тоног төхөөрөмжийн түрээс, өмчлөлийн багц, үндсэн хөрөнгийн шинэлэг өөрчлөлт шинэчлэл хийх шийдэл зэргийг ашиглах боломжтой байдаг.

RWE компани нь Тийссийн захиалгаар уурхайн зураг төсөл, тоног төхөөрөмжийн инженерчлэл болон ил уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулагдсан машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний нэгдсэн удирдамжаар хангах үйлчилгээ үзүүлдэг. Тус байгууллага нь уул уурхайн инженер техник, ашиглалтын чиглэлээр 60 гаруй жил ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулагдсан машин тоног төхөөрөмжийг нийлүүлж - бие даан иж бүрэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг.

Тийсс-AEL хамтарсан компани нь өрөмдлөг, тэсэлгээний шинэлэг шийдлүүдийг санал болгодог. AEL бол тэсрэх бодис болон тэсэлгээг эхлүүлэх системийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэх компаниудын нэг бөгөөд уурхайн нөхцөлд тохирсон тэсрэх бодис нийлүүлэх, тэсэлгээний шинэ шийдлүүдийг санал болгож, мэргэжлийн туслалцааг үзүүлдэг. Энэхүү түншлэлийн хүрээнд захиалагч нь нийлүүлэгч, хэрэглэгч (Тийсс хэрэглэгч)-ийн хамтарсан мэргэжлийн иж бүрэн үйлчилгээг авах боломжтой.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm