Курра уурхай 

Байршил
Куинслэнд муж, Блэквотероос хойш 30 км
Улс
Australia
Захиалагч
Coronado Curragh
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2004 оны 6-р сараас хойш
Tag хийх

Металлургийн төрлийн нүүрсээр баялаг Боуэны сав газарт байрлах Курра уурхайд Тийсс компани 2004 оноос хойш ажиллаж байна. 

 

2018 онд тус уурхайн шинэ эзэмшигч Коронадо Глобал Ресорсиз Инк компани нь Тийссийн гэрээг сунгаснаар бид Курра уурхайд үргэлжлүүлэн олборлолт хийх, захиалагчийн эзэмшлийн 1400 тонны даацтай, цахилгаан утгуурт экскаватор болон хүнд даацын машин тоног төхөөрөмжийн ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцах ажиллах боломжтой болсон.

Үүний дараа Тийссийн гэрээ дахин зургаан жилээр сунгагдаж, тус баг хамт олон хөрс хуулалт, тээвэрлэлт, олборлолт, нүүрс ачих, буулгах үйлчилгээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уурхайн усгүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хариуцан ажиллаж байна.

5 дах удаагаа амжилттай сунгасан гэрээний дагуу бид ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэлийн болон аюулгүй ажиллагааны онцгой гүйцэтгэлийг ханган үйлдвэрлэлийн зорилтуудаа тогтмол биелүүлэн ажиллаж байна. 

Тийсс нь Курра уурхайд үйлдвэрлэлийн бүтээмж, аюулгүй ажиллагааны онцгой үзүүлэлттэйгээр ажилласаар ирсэн. Бид Австралид анх удаа, T282C маркийн хэт хүнд даацын ачааны машинуудыг захиалагчийн цахилгаан татлагат экскаватортай хослуулан ашиглаж үйлдвэрлэлийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн чадварлаг удирдлага, тайлагнах мэдээлэх процессын тусламжтайгаар аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг эрт тодорхойлж, хянаж удирдсаар ирсэн.

Төслийн ажиллах хүчин олон үндэстнээс бүрдэх бөгөөд бид төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдийн оролцоог хангаж ажилладаг. Тухайлбал 2013 оны 7-р сард бидний хэрэгжүүлсэн "Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд" хөтөлбөрийн анхны төгсөгч, Рокхэмптон, Блэквотерын уугуул 10 эмэгтэй ажлын гараагаа Курра уурхайгаас эхлүүлж байсан. Төслийн баг эрүүл амьдралын хэв маягийг дэмжих цуврал арга хэмжээг ивээн тэтгэх, Angel Flight халамжийн байгууллагад зориулан санхүүжилт босгохын зэрэгцээ орон нутгийн буяны болон спортын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх ажлуудад оролцсоор ирсэн.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm