Жэллинба Плэйнс
- Байршил
- Блэквотероос зүүн хойш 50 км
- Улс
- Australia
- Захиалагч
- Jellinbah Group
- Ашигт малтмал
- Гэрээний төрөл
- Schedule of rates
- Хугацаа
- 2015 оны 1 сараас хойш
- Tag хийх
Жэллинба Групп нь Төв Куинслэндийн Боуэны сав газарт үйл ажиллагаа явуулдаг, Куинслэндэд төвтэй, бие даасан, нүүрсний хувийн компани юм.
2015 оны 1-р сард Тийсс Төв Куинслэндийн Блэквотерын ойролцоох Жэллинба нүүрсний зүүн уурхайн хэсэг болох Жэллинба Плэйнсийн ил уурхайд олборлолт хийх 39 сарын хугацаатай гэрээ байгуулсан юм.
Тийсс Жэллинба Плэйнсийн уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлаас бусад бүх үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тус уурхайд шатлан олборлох аргыг ашигладаг бөгөөд олборлолтыг давхаргын суналын дагуу хойш чиглэлд хийдэг.
Хөрс хуулалтын коэффициент таатай, давхаргын зузаан ихтэй тус уурхайн гарц сайн бөгөөд жилд 4.6 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай юм. Тийсс гэрээний дагуу жилд 2.2 сая тонн нүүрс олборлодог.
Жэллинба Плэйнс уурхай хагас зөөлөн коксждог болон нунтаг нүүрс үйлдвэрлэдэг.