Проминент Хилл

Байршил
Өмнөд Австралийн Күүбер Педигээс зүүн урагш 130 км
Улс
Australia
Захиалагч
OZ Minerals Limited
Ашигт малтмал
  • Зэс
  • Алт
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2005 оны 1 сараас хойш
Tag хийх

Проминент Хилл нь Өмнөд Австралийн Аделейдээс баруун хойш 650 км зайд, Күүбер Пэдигээс зүүн өмнө зүгт 130 км зайд оршдог зэс алтны уурхай юм.

 

Тийсс 2005 онд Проминент Хилл уурхайн анхны эзэмшигч Оксиана компанитай хамтран техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлснээс хойш нэг жилийн дараа “дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, олборлолт явуулах зургаан жилийн хугацаатай гэрээ”-г байгуулсан юм.

Уурхайн шинэ эзэмшигч болох OZ Minerals компани 2012 оны 1-р сард Тийссийн гэрээг сунгасан бөгөөд шинэ гэрээний дагуу бид Малу ил уурхайд явагдах бүхий л үйл ажиллагаа, тухайлбал 2018 онд уурхай хаагдах хүртэлх хугацаанд хийгдэх тэсэлгээний зураг төсөл, өрөмдлөг, маркшейдерын хэмжилт, уурхайн төлөвлөлт, геотехник, геологи, системийн хяналт удирдлагыг хариуцан ажилласан.

Өмнөд Австралийн нутгийн уугуул иргэд буюу Антакиринжа Мату-Янкунитжажара корпорацийн гишүүдийг ажлын байр, ханган нийлүүлэлт хийх боломжоор хангах нь OZ Minerals болон Тийсс компаниудын хувьд Проминент Хилл дэх үйл ажиллагааны хүрээнд тавьсан чухал зорилт байсан.

Проминент Хилл уурхайгаас тоног төхөөрөмж, нөөцийг татах таван жил (2013-2018)-ийн хугацаат хөтөлбөрийн хүрээнд Тийсс компани нь OZ Minerals компанитай хамтран “уурхайн хаалт орон нутагт, ялангуяа Антакиринжа Мату-Янкунитжатжарагийн иргэдэд нөлөөлөх байдлын судалгаа”-г хийсэн.

Үүний дараа зарлагдсан “Хүдрийн овоолгын талбай байгуулах, хүдэр ачиж, буулгах ажлын тендер” нь эдгээр нөлөөллийг багасгах боломжийг олгосон.

2018 онд Тийсс болон Анангу Майнинг компаниуд хамтран “Хүдрийн овоолгын талбай байгуулах, хүдэр ачиж, буулгах ажлын тендер”-т амжилттай оролцож, 112 сая австрали долларын үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Таван жилийн хугацаатай тус гэрээний хүрээнд Тийсс компани нь Анангу Майнинг компанитай хамтран машин техник, тоног төхөөрөмжийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, компанийн чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлыг Анангу Майнинг компанид цаашид бизнесийн боломжийг бүрдүүлж өгөх зорилготой уялдуулан хийж байна.

Энэхүү гэрээ нь Күүбер Пэди болон Порт Аугуста дүүргийн иргэдийн сайн сайхан байдал, амьдрал ахуйд үр өгөөжөө өгч байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm