Яллурны Уурхайн Түншлэл

Байршил
Викториа, Латробын хөндий
Улс
Australia
Захиалагч
TRUenergy Pty Ltd
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Alliance
Хугацаа
2002 оны 12-р сараас хойш
Tag хийх

2002 онд Яллурн Энержи (одоогийн TRUenergy Pty Ltd) компани Латробын хөндий дэх Яллурны уурхайн олборлолтын бүхий л ажлыг Рөүч Тийсс Линфокс (РТЛ) хамтарсан компаниар гүйцэтгүүлэх түншлэлийн гэрээ байгуулсан.

 

РТЛ компани Яллурны уурхайд таван жилийн хугацаанд олборлолт хийхээр байгуулсан эхний гэрээ нь жилд 42 сая орчим долларын ашигтай байлаа. Энэхүү гэрээг 2012 он хүртэл сунгасан бөгөөд цаашид 2015 он хүртэл сунгах хэлэлцээр хийгдэж байна.

РТЛ нь хүрэн нүүрс олборлох цоо шинэ техник нэвтрүүлж, уламжлалт шанаган утгуурт дугуйт экскаваторуудын оронд бутлагчийг нүүрсээр тэжээдэг CAT D11R зөөгч бульдозерыг ашиглах болсон.

Энэхүү техникийг ашигласнаар олборлолтын зардал багасч, нүүрсний нийлүүлэлт 100 хувь найдвартай болсон.

Тус уурхай жилд 17 сая тонн нүүрс олборлодог бөгөөд жилийн 365 хоногт, өдрийн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр 3.5 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэдэг.

РТЛ нь уурхайн үйлдвэрийн суурин тоног төхөөрөмж (нүүрсний туузан дамжуурга г.м)-ийн засвар үйлчилгээг хийлгэх зорилгоор Силкартай хамтран ажиллаж байна.

РТЛ-ийн удирдлага тасралтгүй сайжруулалт хийхэд анхаарч ажилладаг. Бизнесийг сайжруулах 6 сигма процессыг уурхайн гол үйл ажиллагаануудад амжилтай ашигласан бөгөөд үүний үр дүнд олборлолтын өртөг зардал жил бүр буурч ирсэн.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm