Бидний санал болгодог үйлчилгээнүүд

Уул уурхайн салбарт 80 гаруй жил ажиллаж ирсэн туршлагадаа суурилан бид олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Захиалагчдын нөөцийн гарц, бүтээмжийг нэмэгдүүлэх, мөнгөн урсгалыг оновчтой байлгахад чиглэсэн шинэ санаа, шилдэг шийдлийг санал болгож, гүйцэтгэлийг үр дүнтэй хянаж, удирддаг.

Урт хугацааны үр өгөөжийг бий болгох

Бидний чадавхи, гүйцэтгэлд суурилсан соёл болон захиалагчидтай тогтоох урт хугацааны хамтын ажиллагаа нь
захиалагчийн үнэ цэнийг бодитоор нэмэгдүүлэх үндэс суурь болдог.

Бүтээн байгуулалт

Мэргэжлийн бөгөөд олон жилийн туршлага, ур чадварт суурилсан, уурхайн үйл ажиллагааны гол суурь болох бүтээн байгуулалтын цогц шийдлийг санал болгоно

Олборлолт

Олборлолтын ажлыг, ашигт малтмалын төрөл, уурхайн хэмжээ, олборлолтын нарийн төвөгтэй байдал, арга техник, уурхайн нөхцөлд тохируулан хамгийн бага хугацаанд, оновчтой зардлаар дэлхийн түвшний стандартад нийцүүлэн явуулна

Боловсруулалт

Бүтээгдэхүүний үнэ цэнийг оновчтой болгож, уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх инженерийн шилдэг шийдлүүдийг ашиглан ашигт малтмалыг баяжуулах тэргүүлэх үйлчилгээг үзүүлнэ

Нөхөн Сэргээлт

Олборлолтод өртсөн талбайн үржил шим сэргэх, төлжих, үр дүнтэй ашиглах боломжийг бий болгох байгаль орчны үе шаттай, тууштай үйлчилгээг үзүүлнэ

Тоног Төхөөрөмжийн Удирдлага, Засвар Үйлчилгээ

Суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн удирдлага, зохицуулалтаар салбартаа тэргүүлэх, хамгийн өргөн хүрээний найдвартай, ойр бөгөөд зардалд хэмнэлттэй үйлчилгээ үзүүлнэ

Мэргэжлийн Туслалцаа Үзүүлэх Үйлчилгээ

Тусгай зориулалтын машин техник, тоног төхөөрөмж ашиглалтын шийдлүүд, уурхайн автоматжуулалтын мэргэжлийн зөвлөгөө, инженер техникийн үйлчилгээ, төслийн удирдлагын батлагдсан чадавхи зэргийг бүгдийг багтаасан үйлчилгээ үзүүлнэ

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm