Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр
Энэхүү хөтөлбөр нь дадлагажигчдад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах боломжийг олгодог.
Тийссийн “Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр” арав гаруй жилийн хугацаанд хэрэгжихдээ ямагт шилдэг, шинэлэг, тэргүүн туршлага болсоор ирсэн. Күинслэнд мужид анх хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь Австрали улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хөтөлбөр болсон бөгөөд дадлагажигчдыг ажлын байрны болон танхимын сургалтад хамруулж жигд чанартай сургахад чиглэгддэг.
Цалинтай ажил, сургалтыг хослуулнаар ажлын дадлага туршлагатай болохоос гадна үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил эзэмшинэ. Албан ёсны эрх бүхий сургалтын байгууллагууд онолын сургалт явуулдаг бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид жил бүр олон хүнийг сургаж дадлагажуулдаг.
Хөтөлбөрийн хүрээнд дараах мэргэшлийг эзэмшинэ:
- Инженерийн III зэрэг - Механик (дизель хөдөлгүүрийн засварчин)
- Автомашины цахилгаан технологийн III зэрэг
- Инженерийн III зэрэг - Угсралтын инженер (бойлуур угсрах/гагнуур)
- Цахилгаан технологийн системийн цахилгаанчны III зэрэг (өндөр хүчдэлийн)