Тэтгэлэг
Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг.
Ажилтнуудаа ирээдүйн боломж, сорилтуудыг даван туулж ажиллахад бэлтгэж, тэднийг хөгжүүлэх нь манай бизнесийн стратегийн чухал зорилт юм. Бид оюутан, залуу мэргэжилтнүүдийг суралцах явцад нь дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарт ажлын гараагаа эхлэх боломж олгоход чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид, амжилттай суралцаж байгаа цаашид өсөж хөгжих хүсэл эрмэлзэл, чадавхи бүхий шилдэг оюутан залуусыг шалгаруулж, тэдэнд бодит дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн бид оюутан, залууст “Амралтаараа ажиллах хөтөлбөр”-т хамрагдаж, уурхайн төслийн талбайд танилцах дадлага хийх боломж олгодог.
Бид жил бүр их дээд сургуулиудын семестрийн хуваарьтай уялдуулан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаж, Тийссийн үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л бүс нутгийг хамруулдаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай шинэ мэдээ, мэдээллийг энэхүү хуудаснаас үзэх боломжтой.
2019 онд бид, Австралийн их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд дараах тэтгэлгийг зарласан:
- Уул уурхайн маркшейдерийн инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлэг
- Инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудад зориулсан тэтгэлэг
- Австралийн уугуул иргэд болон Торрес Стрэйт арлын оршин суугчдад зориулсан хөтөлбөр
2020 онд зарлагдсан дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтийг хүлээн авч эхэллээ: