Бидний Алсын Хараа

Уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компани байх.

Алсын хараа нь бидэнд ажиллах урам зориг өгөхөөс гадна компанийн стратегийн чиглэлд нийцүүлэн үндсэн зарчмуудаа мөрдөж ажиллах үндэс суурь болдог.

‘Уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компани байх’ алсын хараа нь бид гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхээс илүү өндөр түвшний үйл ажиллагаа явуулахыг зорьдог гэсэн санааг илэрхийлдэг. Бидний ажил уул уурхайн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, хойч үе маань үр ашгийг нь тогтвортой хүртэж байх боломжуудыг бий болгоход чиглэгддэг. Үүний тулд бид хүмүүсээ хөгжүүлж, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг хэрэгжүүлж, инновацийг хөгжүүлж, шударга хариуцлагатай ажилладаг.

Компанийн нэр хүндийг урт хугацаанд өндөрт өргөхөд хувь нэмрээ оруулсаар ирсэн ажилтнуудынхаа хичээл зүтгэл, амжилт ололтыг бид ямагт үнэлж хүндэтгэдэг. Бид бүтээсэн түүхээрээ бахархаж, аливаад анхдагч байх тэмүүлэлдээ хөтлөгдөн шинэ стандарт тогтоон ажиллахыг зорьдог. Ийм ч учраас бидний алсын хараа ирээдүйд итгэж тэмүүлсэн байдаг.

Бидний Эрхэм Зорилго

Бид ажилтнуудаа аюулгүй орчинд, сэтгэл хангалуун ажиллах, өсөж дэвших боломжоор хангахын зэрэгцээ төслийн ажлыг захиалагчдын шаардлагад нийцүүлэн, чанартай гүйцэтгэх замаар хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжийг тогтмол нэмэгдүүлнэ.

Бидний Зарчим

Тийсс компани олон жилийн туршид амжилттай ажилласаар байгаа нь: 

  • Шударга байх
  • Хариуцлагатай байх
  • Шинэлэг байх
  • Сайн гүйцэтгэлтэй байх

гэсэн үндсэн 4 зарчмыг үйл ажиллагаандаа ямагт баримталсаар ирсэнтэй холбоотой.

Аюулгүй ажиллагааг бид баримтлах зарчмаас илүүтэйгээр чухалчлан үздэг бөгөөд энэ нь бидний гүйцэтгэх бүхий л ажлын үндэс суурь болдог. 

Бидний баримтлах зарчим нь компанийн ажилтнуудад тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлно. Түүнчлэн эдгээр зарчим нь олгосон эрх мэдлийн хүрээнд ухаалаг зөв шийдвэр гаргах, ёс зүйтэйгээр хамтран ажиллах хүрээг тогтоож өгнө.

Компанийн баримтлах зарчмууд оновчтой, тодорхой байснаар ажилтнууд ажил үүргээ тэдгээр зарчим болон бизнесийн үйл ажиллагааны ерөнхий чиг хандлагад нийцүүлэн гүйцэтгэдэг. Бизнес өргөжиж, үйл ажиллагааны хүрээ тэлэхийн хэрээр шашин шүтлэг, яс үндэс, улс төрийн итгэл үнэмшил, хүйсийн ялгаатай ажиллах хүчнийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулахад компанийн баримтлах эдгээр зарчим чухал үүрэг гүйцэтгэнэ.