Тийсс нь уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд томоохонд тооцогддог компани

Бид дэлхийн зах зээлд голлох үүрэгтэй ашигт малтмалууд болох металлургийн болон дулааны нүүрс, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, зэс, никель, алт болон алмаз олборлох арвин туршлагатай. Бидний санал болгодог үйлчилгээ нь ил уурхайн олборлолтын бүхий л үйл ажиллагаа, далд уурхайн нарийн төвөгтэй ажлууд, үүний дотор ил болон далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, боловсруулалт, нөхөн сэргээлт, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээг хамардаг. Мөн иж бүрэн шийдлээс эхлэн захиалагчийн хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээг санал болгож, тэдэнтэй хамтран хэрэгжүүлэхдээ уян хатан байж, захиалагчийн хүссэн үйлчилгээг үзүүлдэг. Бид уурхайн:

зэрэг ашиглалтын бүхий л үе шатуудыг хамарсан үйлчилгээ үзүүлдэг. 

Бид уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатанд гүйцэтгэх ажлууд, зах зээлийн өөрчлөлт болон уурхайн хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагуудад хэрхэн нийцэж ажиллахыг сайн мэддэг. Үүнээс гадна бид уурхай тус бүрийн олборлолтын гинжин хэлхээг ялгагдахуйц байлгахын тулд оновчтой хувилбарыг санал болгож хэрэгжүүлдэг. Бид уурхайн ашиглалтын бүхий л үе шатанд ажиллаж байсан туршлага, ур чадвар, шинэлэг санаанд тулгуурласан үйлчилгээг санал болгож хэрэгжүүлэх замаар захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлдэг. Техникийн болон үйл ажиллагааны тодорхой үр дүнд хүрэхийн тулд инженерийн шийдэлд суурилсан аргыг ашигладаг юм.

Бид зах зээлийн ямар ч нөхцөлд уурхайг ашиглах тэргүүлэх үйлчилгээг үзүүлэхээс гадна ашиглалтыг зогсоосон уурхайн төлөвлөлтийг оновчтой болгож, сэргээн ашиглах бүрэн чадавхитай. Ашиглалтын янз бүрийн нөхцөлтэй уурхайнуудад ажиллаж байсан туршлагад тулгуурлан асуудлыг шийдвэрлэх, боломжийг ашиглах, уурхайд тохирсон шилдэг шийдлийг санал болгохдоо бид хуримтлуулсан мэдлэг, мэдээлэл, инновацийг ашигладаг.