CIMIC Группийн харьяа, уул уурхайн гэрээт олборлогч Тийсс компани нь захиалагч Чакравала Лангит Сижатера (ЧЛС) компанитай шинэ гэрээ байгуулсны зэрэгцээ Баяан Рисорсиз Групптэй байгуулсан гэрээг сунгаж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Эдгээр гэрээ нь нийт 134 сая австрали доллар (101 сая ам доллар)-ын дүнтэй бөгөөд Индонез улсын Өмнөд Калимантаны бүсэд зэргэлдээ орших тэдгээр уурхайнуудад бид олборлолтын шинэлэг шийдлийг хэрэгжүүлэн, гэрээт ажлыг 15 сарын хугацаанд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн.

Тийсс компани Арутмин компанийн эзэмшдэг, CLS компани үйл ажиллагааг нь удирддаг Сатуй уурхай болон Баяан Рисорсиз Группийн эзэмшдэг Вахана нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулахдаа өөрийн нөөцийг 2 уурхайд ээлжлэн зөв хуваарилж ажиллуулахаас гадна тэдгээр уурхайд нэг үйл ажиллагаа явуулна гэж тооцон инженерчлэл болон уурхайн төлөвлөлтийг хийсэн болно.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Адолфо Валдерас хэлэхдээ “Тийссийн шинэлэг шийдэл нь захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлээд зогсохгүй Индонез улсад байр сууриа бэхжүүлэхэд бидэнд үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэв.

CIMIC Группийн Уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ “Энэхүү шийдэл нь нүүрсний гарцыг төдийгүй захиалагчдын нөөцийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Энэ нь Тийсс компанийн хувьд томоохон ололт бөгөөд бид цаашид захиалагчдын хүртэх үр өгөөж, үнэ цэнэд тулгуурлан харилцаагаа улам бэхжүүлэх болно. Бид “Си Эл Си” компанитай хамтран ажиллахын зэрэгцээ Баяан Ресорсиз Групптэй хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.