Төв Күинслэндийн Блэквотерын ойролцоо орших Жэллинба Плэйнс уурхайд Жэллинба Майнинг компанийн захиалгаар хэрэгжүүлж байгаа төслийн гэрээг сунгаж, Тийсс 189 сая австрали долларын ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

Гэрээний хугацааг 30 сараар сунгаснаар Тийсс компани тус уурхайд явуулж буй олборлолтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Адолфо Валдерас хэлэхдээ “Төслийн гэрээг сунгасан нь 2007 онд Лэйк Вэрмонтын нүүрсний уурхайгаас эхэлж байсан Тийсс, Жэллинба Группийн хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг харуулсан явдал боллоо” хэмээн онцолсон.

CIMIC Группийн Уул уурхай, Эрдэс боловсруулалтын үйл ажиллагааг  хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ “Жэллинба Групптэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олборлолтын салбарт зардлын хэмнэлттэй шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэхэд үргэлжлүүлэн хамтарч ажиллах болсондоо бид туйлын баяртай байна.

Түүнчлэн “Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрийг анх эхлүүлж байсан Блэквотер нутгийн иргэдтэй урт хугацаанд холбогдон ажиллаж байсан ажлаа үргэлжлүүлэн, орон нутагт чиглэсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллах болсондоо бид мөн адил баяртай байна” гэв.