Индонезийн Харум Энержи компанийн “Mahakam Sumber Jaya” (MSJ) нүүрсний уурхайд хэрэгжүүлж байгаа төслийн гэрээг сунгаж, Тийсс компани үргэлжлүүлэн ажил гүйцэтгэхээр боллоо.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд CIMIC Групп нь MSJ төслийн уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын ажлыг амжилттай гүйцэтгэсээр ирсэн бөгөөд цаашид тус уурхайд 2021 оны 3-р сар хүртэл ажиллаж, орлогыг 300 сая австрали доллараар нэмэгдүүлэх боломжтой боллоо.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Адолфо Валдерас хэлэхдээ: “Энэхүү Гэрээг сунгасан нь Тийсс уул уурхайн бизнесээ бүс нутгуудад тасралтгүй өргөжүүлж байгааг, мөн захиалагчдадаа ямагт тогтвортой хөгжлийг хангах шийдлийг санал болгож, хэрэгжүүлдэг манай хамт олны чадавхийг харуулсан явдал боллоо” гэв.

СIMIC Группийн Уул уурхай, Эрдэс боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал, мөн Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ “Урт хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж байгаа захиалагч Харум Энержи компани тус уурхайд гүйцэтгэлийн өндөр үзүүлэлттэй ажиллаж байгаа манай хамт олны туршлагад тулгуурлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсонд их баяртай байна” хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр “Индонез улсад ажиллаж буй манай чадварлаг баг хамт олон цаашид захиалагчдын хүртэх үр өгөөжийг тууштай нэмэгдүүлэхийг зорихын зэрэгцээ аюулгүй ажиллагаа, бүтээмжийн хувьд салбартаа тэргүүлэх үзүүлэлттэйгээр ажиллана гэдэгт би итгэлтэй байна” гэв.