Бид Калтим Прима Көүл (КПК) компанийн захиалгаар Индонезийн Зүүн Калимантан дахь Сангатта нүүрсний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх 300 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгууллаа.

Уурхайн ашиглалтын хугацаанд олборлолтын ажил гүйцэтгэх одоогийн гэрээний нэмэлтээр энэхүү гэрээг байгуулснаар 2021 оны 12-р сар хүртэлх 4 жилийн хугацаанд Мелаваны ил уурхайн олборлолтыг 12 сая тонноор, хөрс хуулалтыг 130 сая шоо метрээр тус тус нэмэгдүүлэх юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирлаар сонгогдсон Майкл Райт хэлэхдээ “Энэхүү гэрээг байгуулсан нь олон бүс нутагт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахдаа бид ямагт Захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж, үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг харуулсан явдал боллоо. Индонез улсад 29 жилийн туршид үйл ажиллагаа явуулж байгаа манай баг хамт олны үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг харахад таатай байна” хэмээн онцолсон юм.

CIMIC Группийн Олборлолт, Эрдэс боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий Захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Калтим Прима Көүл (КПК) компанитай тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ өртөг зардлын хэмнэлттэй шийдлийг санал болгож, хэрэгжүүлж ажиллах болсондоо их баяртай байна.

2003 оноос хойш Сангатта уурхайд амжилттай ажиллаж ирсэн түүхээ бататган, тус нэмэлт гэрээг байгуулсан нь захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой, өртөг зардалд хэмнэлттэй шийдлийг санал болгон ажилладаг бидний ур чадварыг харуулсан үйл явдал боллоо” гэв.