Бид Индонезийн Зүүн Калимантаны Баруун Курай мужид орших Гунунг Бара Утама (ГБУ) нүүрсний уурхайд хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчээр шалгарч, гэрээг байгууллаа.

Энэхүү Гэрээг байгуулснаар бид 2017-2024 онд тус уурхайн олборлолтын ажлыг бүрэн хариуцаж ажиллахаас гадна орлогоо 437 сая австрали доллараар нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Адольфо Валдерас хэлэхдээ: “Индонезид хэрэгжих шинэ төслийн гэрээг байгуулсан нь Тийсс компани захиалагчидтайгаа урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоох замаар олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлж ажилладгийн нэгэн илэрхийлэл боллоо” гэв.

СIMIC Группийн Уул уурхай, Эрдэс боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ “Энэхүү шинэ гэрээг байгуулсан нь манай компанийн уул уурхайн бизнесийн байр суурь сайн байгааг батлан харуулсан явдал боллоо”.

“Бид тус бүс нутагт хэрэгжүүлж байгаа олборлолтын шинэлэг болон батлагдсан шийдлүүдэд тулгуурлан ГБУ компанийг стратегийн болон үйл ажиллагааны зорилтуудаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болсонд их баяртай байна" хэмээн онцоллоо.