Бид БиЭйчПи Биллитон Мицубиши хамтарсан компани (BMA)-ийн захиалгаар Австралийн Куинслэндийн Боуэны сав газарт орших Кавал Ридж болон Пийк Даунс нүүрсний уурхайд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх, нийт 440 сая долларын үнийн дүнтэй хоёр гэрээ байгууллаа.

Ирэх 3 жилийн хугацаанд Тийсс компани нь уурхайн төслийн ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэхээс гадна Кавал Риджийн Өмнөд хэсэгт конвейерийн системийг барьж байгуулах ажилд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Адольфо Валдерас хэлэхдээ: “Энэхүү гэрээг байгуулсан нь олборлолтын уян хатан шийдлийг хэрэгжүүлэх замаар харилцагчдын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдгийн илэрхийлэл боллоо” хэмээн онцлон дурдсан байна.

CIMIC Группийн Олборлолт Эрдэс боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий Захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Төв Куинслэндэд ажиллаж ирсэн арвин түүхээ үргэлжлүүлж, BMA компанитай хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна.

“Энэхүү гэрээг байгуулснаар бид бүтээмжийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна BMA компанитай хамтран тухайн бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм” гэв.

Кавал Ридж уурхайд гүйцэтгэх ажлыг 2017 онд эхлүүлнэ. Тийсс компаниас зарласан ажлын байрны тухай мэдээллийг Хүмүүс ба карьер хуудаснаас үзнэ үү.