Тийсс компани баруун Австралийн Хамерслэй Рэнжист орших Соломоны уурхайд Фортескью Металс Группийн захиалгаар гүйцэтгэж буй ажлын гэрээг сунгалаа. 

650 сая долларын үнийн дүн бүхий энэхүү гэрээний хүрээнд Тийсс компани Соломон уурхайд 2020 он хүртэл уул уурхайн үйлчилгээ үзүүлж, хөдөлгөөнт машин техник болон туслах тоног төхөөрөмжийн засвар үйчилгээ, бие даасан шийдлүүдийг хэрэгжүүлэхээс гадна үйлдвэрлэлийн бус дэд бүтцийн менежментийг хариуцаж ажиллана. 

CIMIC Группийн гүйцэтгэх захирал Адольфо Валдерас хэлэхдээ “Энэхүү гэрээ нь үр өгөөжийг нэмэгдүүлэх шийдлүүдээр дамжуулан захиалагчидтай бэт бэх, уян хатан, тогтвортой харилцаа тогтоож ажиллах Тийсс компанийн чадварыг илтгэн харуулсан нэг жишээ боллоо” гэж онцлов. 

CIMIC Группийн Уул уурхай, металл боловсруулалтын хэсгийг хариуцсан Гүйцэтгэх захирал, Тийсс компанийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ “Фортескью Металс” Групптэй тогтоосон урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Соломон уурхайн төслийн гэрээг сунгасныг та бүхэнд дуулгаж байгаадаа баяртай байна”.

"Энэхүү багийн хамтын ажиллагааны арга барил нь уурхайн үйл ажиллагааг бэлэн мөнгөний зардлын эхний квартил (хамгийн бага зардлын хэсэг)-аар явуулж, бие даасан шийдлүүд, хөрөнгийн удирдлагын үйлчилгээгээр дамжуулан хөрөнгийн ашиглалт/зарцуулалтыг дэлхийн түвшинд хүргэж ажиллахад чиглэгдэнэ.  

Энэхүү Гэрээг байгуулсан нь бизнесийн сайжруулалт хийхэд чиглэгдсэн санаачилгуудыг захиалагчид урт хугацааны үр өгөөж авчрах шийдлүүд болгон үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн баг хамт олны нөр их хичээл зүтгэлийн үр дүн байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Файэртэйл болон Кингс Валлейн ордын бүсэд орших Соломоны уурхай жилд 72 сая тонн төмрийн хүдэр олборлон гаргадаг.