Тийсс компани нь МАЧ Энержи компанийн захиалгаар Австралийн Нью Саут Уэлс мужийн Хантэрийн хөндийд орших Маунт Плийзэнт нүүрсний уурхайд ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.

Тус гэрээний дагуу нийт 500 сая ам.долларын орлоготой ажиллана. Тийсс компани Маунт Плийзэнт уурхайд олборлолтын үйл ажиллагааг 2021 он хүртэл явуулахаар төлөвлөсөн ба үүнд уурхайн төлөвлөлт, инженерчлэлийн ажлууд багтсан.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Адольфо Валдерас хэлэхдээ: “Энэхүү гэрээг байгуулсан нь захиалагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн, иж бүрэн шийдлийг хэрэгжүүлэн ажилладаг Тийсс компанийн чадварыг үнэлж байгаагийн илрэл боллоо. Ийнхүү бидний үйлчилгээ үзүүлдэг уурхайн тоо нэгээр нэмэгдэж байна” хэмээн онцлов.

СIMIC Группийн Уул уурхай, Эрдэс боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ: “Захиалагчид, орон нутгийн хүртэх үр өгөөжийг цаг ямагт хангасан, дэлхийн түвшний үйл ажиллагаа бүхий Маунт Плийзэнтийн нүүрсний уурхайд ажиллах болсондоо баяртай байна. Мөн бид Хантерийн хөндий дэх нэр хүнд, байр сууриа хадгалж, ийнхүү үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна” гэж онцоллоо.

Маунт Плийзэнт нүүрсний уурхай нь ойролцоогоор 474 сая тоннын нөөцтэй.