Тийсс компани энэ долоо хоногт Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, хуванцар хог хаягдлыг бууруулахын ач холбогдлыг таниулах, хаягдлыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээ авах хүрээнд гэрэл зургийн уралдаан зарласан билээ.

Уралдаанд оролцохын тулд ажилтнууд хуванцар хаягдлыг хэрхэн, ямар зорилгоор бууруулж байгаагаа харуулсан агшнуудаа гэрэл зурагт буулган, бидэнд ирүүлэх юм.

Жэдийн жишээ

Брисбэн хот дахь төв оффист мэдээлэл, харилцаа, технологийн аюулгүй байдлын шинжээчийн албыг хашдаг Жэд Пэтралиа тус уралдаанд оролцохоор бидэнд гэрэл зургаа ирүүлжээ. Тэрээр Австралийн онгон зэрлэг байгаль бүхий  Байрон Бэй дэх Брөүкэнхэдийн ойролцоох далайн эрэгт бохирдол үүсгэж буй, жижиг хэмжээтэй хуванцар хэлтэрхийнүүдийг гэрэл зурагт буулгажээ.

Байроны далайн эргээс түүсэн хуванцар хог хаягдлыг харан маш их гайхсан Жэд ням гаригийн өглөө бүр далайн эргийг цэвэрлэж байхаар шийджээ.

Жэдийн хэлснээр, далайн эргийг өнгөцхөн харахад хуванцар хаягдал ер харагддаггүй гэнэ.

“Харин элсэн манхнуудын бут сөөг, ургамлыг сөхөх эсвэл элсэн гадаргыг багахан ухахад санаанд багтамгүй хэмжээний хуванцар хог хаягдал гарч ирдэг”.

“Бид арван дөрөв хоногт нэг удаа ням гариг бүр энэ сайхан байгальтай газар ирж 300 метрийн дагууд цэвэрлэгээ хийж 8-10 кг хог түүдэг. Дандаа хуванцар хаягдал шүү” хэмээн Жэд өгүүлсэн юм.

Цэвэрлэх ажилд сайн дурынхан нэгдэж хогийг цэнхэр өнгийн тааран даавуун дээр тарааж тавиад ялгаж ангилах ажил хийдэг болсон. Дараа нь тэд хэр хэмжээний хуванцар хог хаягдлыг бууруулснаа цахим өгөгдлийн санд илгээсэн.

“Далайн эргээс ихэвчлэн ундааны савны хуванцар таглаа, шүдний сойз, Чупа чупсын хуванцар иш, соруул, хуванцрын хэлтэрхий олдож байв. Бүгд л далайд их удсан шинжтэй харагдсан”.

“Далайн олон төрөл зүйлийн амьтад эдгээр хаягдлыг хоол хэмээн андууран залгиж байгаа шүү дээ”.

“Миний хувьд энэ нь амьдралын хэв маягийг өөрчлөхөд хүргэхүйц хүчтэй зүйл байлаа. Учир нь амьдралд өдөр тутам гаргадаг шийдвэр тань байгаль орчинд ямар нөлөө үзүүлдэг тухай нэгийг бодогдуулах болно”.

Учиртай сонголт

Жэд болон түүний найз бүсгүй урьд нь худалдан авалт хийх үед хийдэг байсан сонголтоо эргэцүүлэн харсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд нэг удаагийн хуванцар хэрэгсэл ашиглахаас зайлсхийдэг болсон.

Түүнчлэн хосууд Вест Эндэд “Хуванцаргүй  хөршүүд” холбоо байгуулж, далайн эрэг цэвэрлэх болон хуванцрын хэрэглээг бууруулах туршлага, мэдлэгээ бусадтай хуваалцдаг болжээ.

Хуванцар хаягдал нь маш ноцтой асуудал болоод байгаа бөгөөд хичнээн цэвэрлэсэн ч гэсэн байсаар л байдаг.

Бид хуванцар хог хаягдлыг хаана, ямар шалтгаанаар үүсгэж байгаа эх үүсвэрийн талаар бодох хэрэгтэй.

Магадгүй энэ хэзээ ч дуусашгүй, биелэгдэшгүй мэт санагдаж байвч бид бүгд өдөр тутамд хийж чадах энгийн зүйлс байж болно.

Хэрэв та кофе авахаар явах гэж байгаа бол байнга ашигладаг аягаа аваад яваарай. Махны дэлгүүр явах бол мах хийх уут гэрээсээ аваад гарвал гялгар уут дэлгүүрээс авах шаардлагагүй болно.

Өөрчлөлт хийх маш олон арга зам байдаг. Өөрчлөх гэдэг тийм ч хэцүү биш, ердөө төлөвлөх л хэрэгтэй.

Өөрчлөлт хийхийг хүсвэл: