Тийсс компани Өмнөд Австрали дах Күүбер Педи хотын ойролцоох Проминент Хилл уурхайн овоолгын талбайд ачилт буулгалтын ажил гүйцэтгэхээр 112 сая долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулж, Ози Минералз компанитай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд Тийсс компани уурхайн овоолгын талбайд овоолго үүсгэх, бутлуурт материал боловсруулах, хүдэр ачиж буулгах ажлуудыг хариуцан гүйцэтгэх болно.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Майкл Райт хэлэхдээ: “Бид Ози Минералз компани болон 2006 оноос хойш Проминент Хилл уурхайд хамтран ажилласаар ирсэн баг хамт олонтой үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү гэрээний дагуу ажлыг амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ Тийсс компани захиалагчиддаа уурхайн ашиглалтын хугацааны туршид иж бүрэн үйлчилгээ үзүүлэх чадавхтай болохыг нотлон харуулах болно” хэмээн онцолсон.

СIMIC Группийн Уул уурхай, Эрдэс боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Проминент Хилл уурхайд Ози Минералз компанитай урт хугацаанд хамтран ажиллаж байгаа билээ. Анх 12 жилийн тэртээ хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш бид Ози Минералз компанийн нэн тэргүүний зорилтуудыг ойлгож таньж мэдсэний үндсэн дээр захиалагчийн шаардлагад нийцсэн уян хатан үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны шилдэг гүйцэтгэлтэй ажиллахын зэрэгцээ урт хугацааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ирсэн” гэв.

Бид энэ ажлыг 2018 оны 8 сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Тийсс компани анх 2006 онд зэс, алтны Проминент Хилл уурхайд ил уурхайн олборлолтын ажил гүйцэтгэж эхэлсэн юм. 

Бид орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ нутгийн уугуул иргэдийн эрхэлж буй үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэхэд тусгайлан анхаарах болно.