Бид ВНР Группийн гишүүн Никель Вэст компанитай гэрээ байгуулж, Баруун Австралийн Роки Ревард никелийн уурхайд гүйцэтгэж байгаа олборлолтын ажлыг үргэлжлүүлж, нэмж 225 сая австрали долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэхээр боллоо.

34 сар үргэлжлэх гэрээний хугацаанд бид Роки Ревард дахь ил уурхайн ахилтын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүний ойр орших ил уурхайд олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ. Ажлын цар хүрээнд уурхайн төлөвлөлт, инженерчлэл, өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, хүдэр олборлолт болон Лэйнстэр дэх боловсруулах үйлдвэрийн овоолгын талбайд ачиж, буулгах ажлууд багтана.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Майкл Райт хэлэхдээ: “Энэхүү гэрээг байгуулснаар бид BHP Группийн гишүүн Никель Вэст компанитай тогтоосон хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой боллоо. Бид Роки Ревард уурхайд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ уул уурхайн салбарын мэдлэг туршлагаа ашиглан уг уурхайн дэргэдэх гүний уурхайн төлөвлөлтийг хийж, олборлолтын хуваарийг гаргах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх болсонд баяртай байна” гэв.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Энэхүү гэрээг байгуулсан нь Тийсс компани төслийн ажлыг гүйцэтгэхдээ шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөц, мэдлэг туршлагыг зөв хуваарилж, оновчтой ашиглах арвин туршлагатай болохыг нотлон харууллаа. Бид Роки Ревард уурхайд олборлолт, аюулгүй ажиллагааны өндөр гүйцэтгэлтэй ажиллаж ирсэн туршлагаа цаашид улам баяжуулан, бататгахыг хүсэж байна. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, нийлүүлэгчидтэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх болно” хэмээн онцолсон байна. 

BHP Группийн гишүүн Никель Вэст компани нь никелийн иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Маунт Кийт, Клиффс болон Лэйнстэр уурхай, Калгүүрли хайлуулах үйлдвэр, Камбалда баяжуулах үйлдвэр, Квинана боловсруулах үйлдвэрээс бүрдэнэ. 

Rocky’s Reward is located at Leinster, 400 kilometres north of Kalgoorlie.