Тийсс компани Коронадо Курра компанитай байгуулсан гэрээгээ сунгаж, Австрали улсын Куинслэнд мужид орших Курра нүүрсний уурхайд 160 сая долларын ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

Бид 2004 оноос өнөөг хүртэл Курра уурхайн төслийг хэрэгжүүлсээр ирсэн арвин туршлагатай.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Энэ удаагийн гэрээ нь Курра уурхайд Тийсс компани олборлолтын үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш байгуулсан тав дах гэрээ боллоо. Манай баг гүйцэтгэлийн өндөр үзүүлэлттэйгээр, аюулгүй ажиллагааг дээд зэргээр ханган ажилласан амжилттайгаар олборлолтын төлөвлөгөөгөө биелүүлсээр ирсэн. Гэрээ ийнхүү сунгагдаж байгаа нь мэргэжлийн түвшинд чанартай үйлчилгээ үзүүлдэг биднийг үнэлсэн явдал боллоо” хэмээн онцлов.

CIMIC Группийн Уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалт хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Тийсс компани Курра уурхайд 14 жилийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд тус уурхай болон түүний үйл ажиллагааны талаар гүн гүнзгий ойлголттой болсны зэрэгцээ Курра уурхайн баг хамт олонтой ажил хэргийн бат бөх харилцааг тогтоож чадсан. Коронадо Көүл компанид үргэлжлүүлэн чанартай, шилдэг үйлчилгээ үзүүлэх болсонд их баяртай байна” гэв.

Сунгагдсан гэрээний дагуу бид Блаквотераас хойш 30 км зайд байрлах Күрра Норт Уурхайд 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 45 сая шоо метртэй тэнцэх хэмжээний (хаягдлыг зайлуулах, нүүрс) олборлолтын ажил гүйцэтгэнэ.

Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, 1.1 тэрбум долларын үнэ бүхий гэрээний дагуу одоо гүйцэтгэж байгаа ажлыг 2021 он хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэхээр боллоо.

Үүнд шороо, нүүрс малталтын ажил, овоолгын талбайд нүүрс ачиж, буулгах, захиалагчдын эзэмшдэг утгуур, дунд болон хүнд даацын машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажил багтана.