Индонезийн Өмнөд Калимантан дахь Сатуй нүүрсний уурхайд олборлолтын төлөвлөгөөг шинэлэг байдлаар боловсруулж амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Тийсс Компани 240 сая ам.долларын ажил нэмж гүйцэтгэх гэрээ байгуулав.

Арутмин компанийн эзэмшдэг, Cакравала Лангит Сежахтера компани удирддаг тус төслийн хувьд Тийсс компани нь Ханамон Вест ил уурхайд олборлолтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Нэмэлт гэрээний дагуу Тийсс компани хөрс хуулалт, нүүрс олборлолт болон боомтын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээг гурван жилийн хугацаанд үзүүлэхээр боллоо.

CIMIC Группийн ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ: “Тийсс компани нь ухаалаг шийдлүүдийг санал болгож, хэрэгжүүлэх замаар Захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Сатуй дах төслийн багийнхан уурхайн олборлолтыг оновчтой төлөвлөж, инженер техникийн шинэлэг шийдлийг хэрэгжүүлсний үр дүнд өндөр бүтээмжтэй, зардлын хэмнэлттэй ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ хэвээр үргэлжлүүлэн ажиллах болно” хэмээн онцолсон байна.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Арутмин болон Cакравала Лангит Сежахтера компаниудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ хэмээн найдаж байна. Бид цаашид ч хамтран ажиллаж уурхайн төлөвлөлтийн хамгийн үр ашигтай шийдлийг боловсруулах болно” гэв.

Тус гэрээний дагуу ойролцоогоор 7 сая тонн нүүрс олборлож, 83 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ.