Австралийн Хантерын хөндийд орших Маунт Артур нүүрсний уурхайд БиЭйчПи компанийн захиалгаар гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгаж, 185 сая австрали долларын үнийн дүн бүхий ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

Бид 2016 оны 12-р сараас эхлэн Маунт Артур нүүрсний уурхайд ажиллаж, ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Гэрээг 15 сараар сунгаснаар одоо явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэхийн зэрэгцээ гэрээний дагуу бид Маунт Артур уурхайн өмнөд хэсгийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг хариуцан ажиллах болно.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Тийсс компани Маунт Артур нүүрсний уурхайд үргэлжлүүлэн ажиллах болсонд баяртай байна. Энэхүү гэрээг байгуулснаар бид захиалагчдын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангах бүрэн боломжтой болохоо батлан харууллаа” гэв.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид 1940-д оноос хойш Хантерын хөндийд ажиллаж байгаа бөгөөд БиЭйчПи компанид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэд, нийлүүлэгчдийг ажлаар хангах болсондоо баяртай байна” хэмээн онцолсон юм.

Тийсс компани Хантерын хөндийд олон жил ажиллаж байгаа туршлагатай. Бид энэ хөндийд орших гурван уурхайд олборлолтын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ засварын 2 төвийг хариуцан ажиллуулж байна.