Тийсс компани Кьюкөүл компанитай 480 сая долларын гэрээ байгуулж, Австралийн Куинслэнд мужийн Боуэний сав газарт орших КьюКөүл Нордерн Хаб уурхайд явуулж буй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Дөрвөн жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд Тийсс компани нь Сонома, Хойд Сонома, Дрейк болон Жаксын уурхайнуудаас бүрдэх КьюКөүл Нордерн Хабд уул уурхайн үйлчилгээ үзүүлнэ.

Коксжих болон эрчим хүчний нүүрс олборлодог Нордерн Хаб уурхайд бид уурхайн төлөвлөлт, өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлуудыг гүйцэтгэнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Майкл Райт хэлэхдээ: “Тийсс компани нь КьюКөүл компанитай олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд захиалагчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд бид уурхайн төлөвлөлтийг хийх, үйл ажиллагааны дарааллыг гаргах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийсээр ирсэн билээ. Ийнхүү тус уурхайд үргэлжлүүлэн ажиллах болсон нь КьюКөүл компанитай тогтоосон бидний харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ төслийг ихээхэн үр ашигтайгаар үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгож байгаа юм” хэмээн онцоллоо.

CIMIC Группийн Уул уурхай, Эрдэс боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ “Бид Кьюкөүл Нордерн Хаб уурхайд зардлын хэмнэлттэй шинэлэг шийдлийг  ашиглан уул уурхайн үйлчилгээг амжилттай үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид энэхүү ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсондоо баяртай байна. Түүнчлэн 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн Коллинсвил нутгийн иргэдтэй ч үргэлжлүүлэн ажиллахдаа баяртай байна“ гэсэн юм.

Тийсс компани нь Коллинсвиллийн дүүрэгт удаан хугацаанд ажиллаж байгаа бөгөөд 1996-2013 онд Коллинсвилл уурхайд, 2007 оноос эхлэн Кьюкөүл Нордерн Хаб уурхайд үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ хугацаанд бид орон нутгийн олон иргэдийг урт хугацааны ажлын байраар хангаж байсан билээ.

Тийсс компани шинээр байгуулсан энэхүү гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг 2018 оны 7-р сараас эхлүүлэх болно.