Тийсс компани Индонез улсын Өмнөд Калимантанд орших Вахана нүүрсний уурхайн ажлын гэрээг гурван жилийн хугацаагаар сунгаж, 280 сая долларын ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

Тийсс хөрс хуулалт, уурхайн усгүйжүүлэлт, Вахана уурхай дах Баян Ресорсиз компанийн эзэмшдэг боомт руу нүүрс тээвэрлэх зэрэг нүүрс олборлолтын ажил үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ “Бид захиалагчдад шинэлэг, үр ашигтай, бүтээмжтэй шийдлийг гаргаж өгөхөөр үргэлжлүүлэн ажиллах болсонд баяртай байна” хэмээн дурдав.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Захиалагчдын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн нь Баян Ресорсиз компанитай тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гол хөшүүрэг болсон. Гэрээг сунгасан нь Индонез улсад Тийсс компанийн явуулж буй үйл ажиллагааны өсөлт болон хүчирхэг байр суурийг харуулахын зэрэгцээ бид уян хатан шийдлүүдийг хэрэгжүүлэх замаар уул уурхайн шилдэг үйлчилгээ үзүүлэх хангалттай чадавхтай болохыг үнэлсэн явдал боллоо” хэмээн онцолсон байна.

Гэрээний хугацаанд манай төслийн баг 6 сая орчим тонн нүүрс олборлож, 74 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ.