Бидний Арга Барил

Чадавх, гүйцэтгэлд суурилсан соёл, захиалагчидтай удаан хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэл нь захиалагчдад бидний үнэ цэнийг илэрхийлж өгөх суурь болдог

Нэмүү үнэ цэнэ

Нэмүү үнэ цэнэ

Бид уурхайн үйл ажиллагааг онцгой үр дүнд хүргэхэд захиалагчдадаа туслах зорилгоор олон талын мэдлэгт суурилсан, өөрийн чадавхаа бүрэн дайчилсан, оновчтой, тодорхой, уян хатан, найдвартай үйлчилгээ үзүүлдэг.  Үүний тулд бид уурхайн олборлолтын бүхий л  үе шат, үйл ажиллагаанд тэргүүн туршлага, шилдэг шийдлүүдийг хэрэгжүүлж ажилладаг.

Цааш унших

Тогтвортой байдал

Тийсс нь ямагт уул уурхайн тогтвортой шийдлийг санал болгоход анхаардаг. Энэ нь дал гаруй жилийн турш уул уурхайн салбарын байнга хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагад нийцүүлэн захиалагчидтайгаа амжилттай хамтран ажиллаж ирсэн бидний онцлог давуу тал юм. 

Шилдэг гүйцэтгэл

Шилдэг гүйцэтгэл

Бид төсөл бүрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бий болгосон тул ямагт гүйцэтгэлийн шилдэг үзүүлэлттэй ажилладаг. Энэхүү үндэс суурийг хүний нөөцийн мэргэжлийн удирдлага, туршлагатай, оновчтой, дэмжлэгээр хангагдсан ажиллах хүчин, мэргэжлийн ложистик, бизнесийн ухаалаг шинэчлэл, уян хатан загваруудын тусламжтайгаар бүрдүүлдэг.

Цааш унших
Түншлэлд суурилсан үйлчилгээ

Түншлэлд суурилсан үйлчилгээ

Бид өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээний үндсэн чиглэлүүдийг стратегийн түншлэл бүхий байгууллагуудынхаа онцлог давуу талуудтай нэгтгэн захиалагчдыг тэдэнтэй холбож, хамтдаа тэргүүлэх зэргийн үйлчилгээ үзүүлдэг. Манай түнш байгууллагуудын хүний нөөц, систем, тогтолцоо бидний үйл ажиллагаатай уялдсан тул хамтарсан үйлчилгээг найдвартай, шилдэг гүйцэтгэлтэйгээр хүргэхэд ямагт бэлэн байдаг.

Цааш унших