Тийсс уул уурхайн тогтвортой шийдлийг санал болгож хэрэгжүүлдэг. Энэ нь өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд захиалагчдаа уул уурхайн салбарын хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагуудад нийцэж ажиллах, бодит өөрчлөлтийг хийхэд нь байнга тусалж байдаг манай бизнесийн онцлог юм

Бид иж бүрэн, нэгдсэн бөгөөд захиалагчийн шаардлагад нийцсэн тогтвортой шийдлийг санал болгодгоороо бусдаас ялгардаг, тухайлбал бид:

  • Ажилтнууд болон тэдний аюулгүй байдлыг эрхэмлэдэг
  • Захиалагчдыг үүрэг амлалтаа биелүүлэхэд тусалдаг
  • Захиалагчдын бизнесийг ойлгож, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нь тусалдаг
  • Хамтран ажилладаг түнш байгууллагууд, орон нутгийн иргэд болон байгаль орчинд хүндэтгэлтэй ханддаг
  • Өөрсдийгөө сорьж, шинэчилж, хувьсан хөгждөг.

Тогтвортой байдал нь манай үйлчилгээ болон үйл ажиллагааны бүхий л талыг хамрах бөгөөд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүний нөөц, байгаль орчин, орон нутаг, бизнесийн гүйцэтгэлд онцгойлон анхаардаг. Эдгээр нь тогтолцооны үнэ цэнийг нэмэгдүүлж, эерэг өөрчлөлтийг хийх хүчин зүйлс болдог учраас бид ихэд анхаарч ажилладаг юм.

Бид урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээс эхлээд уурхайн хаалт хүртэлх хугацааны зураг төсөл, төлөвлөлт, гүйцэтгэлийг шинэлэг байдлаар хэрэгжүүлэх замаар тогтвортой байдлын асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй, уян хатан байдлаар хамтран ажилладаг. Энэ нь:

  • Ажиллах хүчнийг эрүүл, аюулгүй байлгах
  • Сайн гүйцэтгэлтэй байх зорилгод нийцсэн бүтээмж өндөртэй багуудтай байх
  • Байгаль орчны сайжруулсан менежменттэй байх
  • Орон нутаг, нийгэмтэй үр дүнтэй харилцаа тогтоох
  • Хууль тогтоомжийг биелүүлдэг, ёс зүйтэй, бизнесийн үйл ажиллагааг эрүүл байлгах боломжийг олгодог.

Бид эхлээд сонсож, дараа нь өргөн хүрээний оролцогч талуудтай хамтран аюулгүй, бүтээмжтэй, эрүүл, найдвартай, зардлын хувьд үр ашигтай үйл ажиллагааг дэмжих стратегийг боловсруулж хэрэгжүүлэх замаар нөлөөллийг бууруулж, боломжийг нэмэгдүүлдэг. Захиалагчид бидний хуримтлуулсан, тогтвортой байдлын хөтөлбөр, инноваци мэдлэг, туршлагаас хуваалцаж, үүргээ биелүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.