Тийсс уурхайн ашиглалтын бүхий л үе шатны шилдэг шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлдэг

Иж бүрэн үйлчилгээ үзүүлэхийн тулд бид:

  • Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор захиалагчидтай ил тод, харилцан ашигтай харилцаа тогтоож хамтран ажилладаг
  • Хөдөлмөрийн харилцааг сайжруулж, сайн гүйцэтгэлтэй багийг идэвхжүүлж, дэмжиж ажилладаг
  • Зардал болон үйл ажиллагааны хуваарийг сайтар хянаж, уурхайн гүйцэтгэлийг дээд түвшинд байлгадаг
  • Үр дүнг оновчтой байлгахын тулд байнгын сайжруулалт хийж, салбартаа тэргүүлэх технологийг ашигладаг
  • Захиалагчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор стратегийн болон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлдэг
  • Төслийн эрсдэл, зардлыг бууруулах, хугацаа хэмнэх, системийн тасралтгүй, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн удирдах системүүдийг санал болгож хэрэгжүүлдэг
  • Захиалагчийн шаардлагад нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрэгжүүлж, ажиллах хүчнийг орон нутгаас бүрдүүлж, сургаж, дадлагажуулдаг
  • Тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ компанийн нэр хүндийг бэхжүүлэхийг эрмэлздэг.

Бид уурхайн ашиглалтын бүхий л үе шатанд ажиллаж байсан туршлага, ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан:

  • Уурхайн зураг төслөөс эхлээд төлөвлөлт, ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн сэргээлт зэрэг бүх үе шатыг хамарсан гүнзгий мэдлэг, өргөн хүрээний туршлагыг ашигладаг
  • Дотоод нөөц бололцоо буюу чадавхад суурилсан олон төрлийн үйлчилгээг захиалагчдадаа үзүүлдэг
  • Мэргэжлийн ур чадвар, төсөл удирдах арга барил болон инновацыг нэвтрүүлэх туршлагад тулгуурлан уурхайн гинжин хэлхээ, үүний дотор нөөцийн гарц, бүтээмж, бэлэн мөнгөний урсгалыг оновчтой байлгах шийдлүүдийг хэрэгжүүлдэг
  • Мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг ашиглан нэг удаагийн шийдлээс эхлэн нэгдсэн, иж бүрэн үйлчилгээг санал болгохдоо уян хатан нөхцөлийг чухалчилдаг
  • Инженерийн шийдэл, мэргэжлийн өргөн хүрээний дэмжлэг, туслалцаанд суурилсан гүйцэтгэлийг тодорхой байлгахад чиглэсэн үйлчилгээг үзүүлдэг
  • Бизнесээ амжилттай явуулж байсан түүх, санхүүгийн дэмжлэг авах боломж, машин техникийн баазад суурилсан баталгаатай үйлчилгээг санал болгодог

давуу талуудаа ашиглан, захиалагчдаа олборлолтын онцгой үр дүнд хүрч ажиллахад тусалдаг.