Тийссийн санал болгодог, уул уурхайн бүтээн байгуулалтын цогц шийдэл нь бидний олон жил хуримтлуулсан туршлага, мэргэжлийн ур чадварт суурилдаг бөгөөд уул уурхайн бүхий л үйл ажиллагааны үндэс болдог

Уурхайн Олборлолтын Зураг Төсөл, Төлөвлөлт, Оновчлол

Тийсс нь уул уурхайн зураг төслийн үйлчилгээ үзүүлэх дэлхийн түвшний чадамжтай бөгөөд энэ нь уурхайн олборлолтын үйл ажиллагааны зураг төсөл, богино хугацааны төлөвлөгөөг гаргах хүрээг тодорхой болгоход тусалдаг. Манай мэргэжилтнүүд олон төрлийн ашигт малтмалын олборлолт, геологийн янз бүрийн тогтоцтой нөхцлүүдийн талаар арвин мэдлэг туршлагатай. Бид бүтээгдэхүүний гарцыг оновчтой болгох, онцгой үнэ цэнийг авчрах уурхайн ашиглалтын төлөвлөлтийг хийхэд шаардлагатай инженер техникийн дэмжлэг туслалцааг төслийн талбайд ч, оффисын орчинд ч үзүүлж ажилладаг.

Уурхайн Дэд Бүтэц

CPB Контракторс болон Лэйтон Ази компаниудтай хамтран бид уурхайн дэд бүтцийн иж бүрэн шийдлийг санал болгож хэрэгжүүлдэг бөгөөд үүнд зураг төсөл, барилга угсралт, иргэний барилга, дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд багтана. Бидний санал болгож хэрэгжүүлдэг арга нь уурхайн дэд бүтцийг холбогдох байгууламжуудын хамт хурдан хугацаанд аюулгүй бүтээн байгуулахад чиглэгдсэн байдаг. Бид захиалагчиддаа бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, зардалд хэмнэлттэй төдийгүй уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахуйц, өндөр чанартай, эцсийн бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгдөг.  

Боловсруулах Үйлдвэр

Тийсс нь Сэджмэн болон CPB Контракторс компаниудын хамтаар, дэлхийн түвшний боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг гүйцэтгэх иж бүрэн үйлчилгээг үзүүлж чанартай, үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг захиалагчдадаа олгох бүрэн чадамжтай. Бид дэлхийд хамгийн томд тооцогдох, материал ачиж буулгах, боловсруулах хэд хэдэн үйлдвэрт зардалд хэмнэлттэй, угсармал, тусгай зураг төсөл бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлдэг.

Үйл Ажиллагааны Бэлэн Байдал

Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө, зардалд хэмнэлттэй, найдвартай, бүтээмж өндөртэй, аюулгүй ажиллах үндэс суурийг бий болгохын тулд юу хийх ёстойг бид сайн мэддэг. Уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр өсөн нэмэгдэх, урт хугацааны шаардлагуудыг хангах бэлэн байдлын төлөвлөгөө нь үе шаттай, батлагдсан аргуудад тулгуурласан байдаг бөгөөд шаардлагатай бүтэц, нөөцийг хугацаанд нь бэлэн болгосноор уурхайн үйл ажиллагаа үр дүнтэй явагдах үндэс болдог.