Бид олборлолтоос эхлэн тээвэрлэлт хүртэлх ажлыг бүрэн гүйцэтгэх чадавхид тулгуурлан орчны нөхцөл, геологи уурхайн нөхцөлд тохируулан маш сайн гүйцэтгэлтэй ажилладаг

Машин Техник, Тоног Төхөөрөмж Нийлүүлэх

Бид захиалагчдаа хамгийн сүүлийн үеийн технологи, аюулгүй ажиллагааны функцтэй машин техникийн баазын зөв шийдлүүдтэй холбож өгдөг. Бидний санал болгодог машин техник, тоног төхөөрөмж нийлүүлэх үйлчилгээ нь үйл ажиллагааны бүхий л цар хүрээнд, мөн захиалагчид хувьсан өөрчлөгддөг, зардлын хувьд өрсөлдөөнтэй зах зээлийн шаардлагад нийцэж ажиллахад тохирсон байдаг. Бид жижгээс эхлээд дээд түвшний, богиноос урт хугацааны хэрэгцээ, шаардлагад тохирсон уян хатан шийдлүүдийг санал болгодог.

Уурхайн Автоматжуулалт

Уурхайн автоматжуулалт нь үйл ажиллагааны зардлыг бууруулж, машин техникийн бүтээмж болон үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулдаг уул уурхайн шинэ талбар юм. Тийсс нь Haultrax компанитай хамтран уурхайн автоматжуулалтын төслүүдэд уул уурхайн инженерчлэл, ашиглалт, засвар үйлчилгээ, бизнесийн сайжруулалтын үйлчилгээ үзүүлдэг. Бид захиалагчиддаа автоматжуулалтын ашиг тусыг хурдан хүртэх боломжийг бүрдүүлж өгдөг.

Инженер Техникийн Дэмжлэг

Манай салбарын мэргэжилтнүүд уул уурхай, засвар үйлчилгээ, байгаль орчин, иргэний барилга, механикийн болон цахилгааны үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс юм. Бид дэлхийн бүс нутгуудад үйл ажиллагаа явуулах явцад хуримтлуулсан түүх, мэдлэг, инновацыг ашиглан захиалагчиддаа өрсөлдөөнт зах зээлд ажиллах илүү тодорхой үр дүнг санал болгодог. Түүнчлэн төслийн талбарт ажиллах ажилтнууддаа бид бага зардлаар үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай инженерийн болон техникийн дэмжлэг, туслалцааг үзүүлж ажилладаг.  

Төслийн Удирдлага

Тийссийн амжилтын үндэс нь аливаа төслийг  салбартаа тэргүүлэх хэмжээнд хүртэл удирдах манай ажилтнуудын чадавхид оршдог. Хүссэн үр дүнд хүрч, байнгын сайжруулалт хийж байхын тулд олборлолтоос эхлэн тээвэрлэлт хүртэлх ажлыг бүрэн гүйцэтгэх мэдлэг, туршлагад тулгуурлан хэзээ, юунд, хэрхэн анхаарч ажиллахыг бид маш сайн мэддэг. Бидний санал болгодог төслийн удирдлагын үйлчилгээ нь уурхайн судалгаа, үйл ажиллагааны бэлэн байдал, дэд бүтцийн барилгын ажил, үйл ажиллагааны болон машин техник, тоног  төхөөрөмжийн хяналт, удирдлагыг хамарна.