Тийсс ашигт малтмалын төрөл, геологийн тогтоц, ашиглах арга, орчин нөхцлөөрөө ялгаатай төслүүдийг хэрэгжүүлэхдээ капиталын бага мөчлөгтэйгөөр, үйл ажиллагааны бага зардлаар дэлхийн түвшний бүтээмжтэй ажиллахыг зорьдог

Төлөвлөлт, Хуваарь Гаргах

Тийссийн уурхайн төлөвлөлт хийх, үйл ажиллагааны хуваарь гаргах чадвар олон арван жилийн хугацаанд туршигдаж, сайжирсан учраас бид захиалагчиддаа эрсдэл багатай, тодорхой үр дүнг санал болгодог. Бид олборлолтын иж бүрэн аргуудыг ашиглан, ухаалаг зураг төсөл, үйл ажиллагааны сайжруулалт, магадлан баталгаажуулах судалгаа болон стратегийн хяналт, үнэлгээ хийх замаар шинэ болон хаагдсан уурхайн эдийн засгийн үр ашигтай төлөвлөлтийг хийж, үйл ажиллагааны хуваарийг гаргадаг. 

Ил Ба Далд Аргаар Олборлох

Тийсс ашигт малтмалыг ил болон далд аргаар олборлох бүрэн чадавхтай. Бид уурхайд тохирсон, гүйцэтгэлд хөтлөгдсөн уян хатан бөгөөд үйл ажилллагааны шаардлагад нийцсэн, урт хугацааны ашиглалтын зардлыг бага байлгах шилдэг шийдлийг санал болгож хэрэгжүүлдэг. Төслийн талбарт ажиллах туршлагатай мэргэжилтнүүд маань компанийн хуримтлуулсан техникийн болон үйл ажиллагааны мэргэжилтнүүдийн туслалцаа, дэмжлэгийг авах боломжоор бүрэн хангагдсан байдаг. Шинээр ашиглах болон үйл ажиллагаа явуулж байгаа уурхайд өөрчлөлт оруулах үед ч бид ямагт үр дүнг оновчтой байлгаж, амжилтыг үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлдэг. 

Өрөмдлөг, Тэсэлгээ

Үйл ажиллагаанд тохирсон өрөмдлөг, тэсэлгээний ажлыг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэх нь зардал багатай олборлолт явуулах үндэс болно. Тийссийн санал болгодог шийдлүүд нь хүдрийн гарцыг нэмэгдүүлэх, бүтээмж болон олборлолтыг оновчтой байлгах, зардлыг бууруулахад чиглэгдсэн байдаг. Манай чадварлаг инженерүүд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, уурхайн талаарх өргөн мэдлэгт суурилан, захиалагч тус бүрт тохирсон шийдлийг гаргаж хэрэгжүүлдэг. Бид энгийн тэсэлгээнээс эхлэн нарийн төвөгтэй тэсэлгээг гүйцэтгэж байсан бөгөөд тэсэлгээний үр дүнг аюулгүй, оновчтой байлгахыг зорьдог.

Тасралтгүй Олборлолт Хийх Тогтолцоо

Уламжлалт аргаар буюу ачааны машинаар тээвэрлэлт хийж, уурхайн төлөвлөсөн ашиглалтын хугацаа босго түвшнээс давах үед тасралтгүйгээр их хэмжээний олборлолт хийх тоног төхөөрөмж (ТИХОХТТ)-ийн шийдлүүд нь удаан хугацааны зардлын давуу талыг бий болгодог. Тийсс-RWE хамтарсан компаниар дамжуулан бид ил уурхайд ТИХОХТТ-ийг ашиглан, дэлхийд цорын ганц, ханган нийлүүлэгчээс хамааралгүй, иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Өндөр бүтээмжтэй олборлолтыг 7 хоногийн 24 цагийн турш тасралтгүй явуулснаар зардлыг ихээхэн хэмнээд зогсохгүй, бүтээмж ч сайжирдаг.