Дэлхийд тэргүүлэх, захиалагчийн шаардлагад нийцсэн Тийссийн инженерийн шийдэл нь боловсруулалтын хамгийн шилдэг шийдэл болдог

Боловсруулалтын Шилдэг Шийдлүүд

Бид шууд тэжээгдэж байгаа бүтээгдэхүүний чанар болон уурхайн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ цэнийг оновчтой болгохын тулд үйл ажиллагааны бүхий л үе шатны тооцооллыг хийдэг. Боловсруулалтын чанарыг нэмэгдүүлэх, нэгдсэн төлөвлөлт, хуваарь, уурхайн үйл ажиллагааны оновчтой төлөвлөлт хийхийн тулд манай боловсруулалтын ажилтнууд уурхайн зураг төсөл, үйл ажиллагааны багийн ажилтнуудтай хамтран ажилладаг. 

Бутлах, Баяжуулах

Тийсс ашигт малтмалын ордын геологийн онцлог болон чанар, бүтээгдэхүүний гарцын түвшин болон уурхайн ашиглалтын хугацаанд байгаль орчинд нөлөөлж болох хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдэл гаргах чадавхтай. Бидний үзүүлдэг боловсруулалтын болон засвар үйлчилгээний үйлчилгээ нь бутлах систем, нүүрс ачих буулгах, бэлдэх тоног төхөөрөмж, эрдэс боловсруулах, материал ачих буулгах ажиллагаа, үүний дотор суурин ба хөдөлгөөнт, гүний болон ил туузан дамжуурга, системүүдийг хамарна.

Бүтээгдэхүүн Ачих Буулгах Ба Хадгалах

Тийсс захиалагчиддаа бүтээгдэхүүнийг ачих, буулгах иж бүрэн шийдлийг санал болгодог. Аливаа ашигт малтмалын хувьд, бид түүхий эд болон бүтээгдэхүүний материалын овоолго үүсгэж, хянах өргөн хүрээний мэдлэг, туршлагатай. Бүтээгдэхүүний чанарын болон тоон үзүүлэлт,  борлуулалтын үүрэг амлалтад нийцүүлэхийн тулд бид бүтээгдэхүүний хольц, ачилт буулгалт, овоолгын эргэлт, хэмжээ, тээвэрлэлт зэргийг хатуу хянаж, удирддаг.

Уурхайн Хаягдлын Менежмент

Уурхайн хаягдлын байгууламжуудыг үр дүнтэй хянаж удирдахдаа бид аюулгүй нэвтрэх боломжоор хангаж, байгаль орчны хууль тогтоомжийг бүрэн сахин биелүүлдэг. Бид байгаль орчны хатуу шаардлагуудад нийцсэн системүүдийн зураг төслийг боловсруулж, амжилттай суурилуулж байсан. Мөн бид уурхайн хаягдлын процессын үр ашгийг нэмэгдүүлэх, үүний дотор хольцыг ашиглах, бусад аргыг ашиглан процессыг нэгтгэж, багасгах чадавхтай.